arrow_right
00:00

Гэгээ, Солонго Туужууд

Зохиолч:Г.Буянтогтох

Нийгэм бүсгүйчүүдэд хүссэн хүсээгүй ялгавартай хандаж байдаг. Эмэгтэй хүн ахуй амьдралаа өнгөлөн авч явах, эр нөхрөө халамжлан хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, өөрөө бас гоо сайхан орших гээд үй олон ачааг нуруун дээрээ үүрч явдаг. Энэ бүх ачааг түүртэлгүй үүрсэн атлаа тэгш дүүрэн, тэнүүн жаргалтай амьдарч буй мянга мянган бүсгүйг бид мэднэ.

ГЭГЭЭ СОЛОНГО номын гол дүрүүд амьдралд онож, алдаж, алдаанаасаа туршлагажих хэрсүүжсэн, тэмцэж тэнцэж борооны дараа нар гарч, солонго татах мэт тийм ариун тансаг аз жаргалтай амьдралыг бүтээж цогцлоосон хүчирхэг бүсгүйчүүд билээ. Тэгэхээр уншигч та бүхэндээ бүсгүйчүүдийн тухай номоо өргөн барьж байна.

Амьдралыг хүн заавал өөрөө туулж үзэж байж мэддэг юм биш. Бусдын алдаанаас, туршлагаас асар их зүйлийг суралцах, мэдэх боломжтой. Хайраар урласан, хайраас бүтсэн ГЭГЭЭХЭН номоо тухлан сонордоорой.

Өгүүлэгч: Б.Уламбаяр 

17
0
Төрөл:Хувь хүний хөгжил, Хүүхдийн зохиол
Номын хэмжээ:807.7 Mb
ISBN:-
Насны ангилал:10+
Номын хугацаа:9 цаг 47 мин
Нийтлэгдсэн огноо:2025-02-20