Хөөрхий нэг өнчин ухаа унага гүвээ даваад урамгүйхэн шогшиж явна. Эхтэйгээ байхад эрх цовоо гэж туйлгүйсэн.
Эхээсээ хойш энэлэн шаналах гэж тоймгүй еэ. Өмнүүр нь алтан хараацай ээрэн нисч явна. Хөөрхий тэр амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг аль нэг тийш нь хөтөлж явна. Эхээсээ хагацсан амьтныг гангийн наран гундаан шарж, эцэнхий муу нуруун дээр нь өлөн тоос дагтаршин шигээд, ялаа батгана нүүр нүдийг нь бүрхээд зовлон дээр нь зовлон нэмнэ...
Нутаг гүйсэн унаганы дууль шүлэг нь ЕБС-ийн сурагчдын заавал цээжлэх шүлэг билээ.
Өгүүлэгч: И.Пүрэвсайхан