ХААИС нь1942 онданх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 6, орон нутгийн салбар 3 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ.
Бүс нутгийн шилдэг их сургуулиудын эгнээнд хүрэх
Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийг хосолсон бүс нутгийн тэргүүлэх их сургууль байх
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Оюуны чадамж бүхий эрдмийн хамт олон Шинжлэх ухаан, технологи, инновацийн дэвшлийн төлөө тэмүүлэл Нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв уламжлал Төгсөгчдийн бүтээлч хандлага, ур чадвар, дадал дүй
1942
800