Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Элисон энд Кейт партнерс

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай фирм нь 2020 оны 9-р сард хоёр үүсгэн байгуулагч партнертайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдар 12 хүний бүрэлдэхүүнтэй баг болон өргөжөөд байна.

Хэдийгээр манай хуулийн фирм харьцангуй залуу хэдий ч АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ("USAID"), Их Британийн Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлдэг өндөр нэр хүнд бүхий төрийн бус байгууллагууд, Япон улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд болон Японы томоохон корпорацийн салбар төлөөлөгчийн газар зэрэг олон байнгын үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Бид үйлчлүүлэгчидтэйгээ итгэлцэл бүхий тууштай харилцаатай байж, тэдний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хууль зүйн үйлчилгээг үзүүлэхийн төлөө цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулахдаа үргэлж таатай байдаг.

Бид компанийн эрх зүй, худалдаа, хөдөлмөр, иргэний болон эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, M&A, татвар, банк санхүү, цагаачлал, дипломат, уул уурхай, оюуны өмч, үл хөдлөх хөрөнгийн эрх зүй зэрэг хууль зүйн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Манай хуулийн фирм нь гадаад болон дотоодын шилдэг их дээд сургуульд боловсрол эзэмшсэн, олон талын ур чадвар, дадлага туршлагатай 10 ажилтнаас бүрдэх бөгөөд таны хүсэл шаардлагад бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

  • Алсын хараа

    Бид хуульч, үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа өсч хөгждөг салбартаа тэргүүлэгч хуулийн зөвлөх болохыг зорьдог.

  • Эрхэм зорилго

    Үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн өндөр түвшинд хууль зүйн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх.

  • Уриа

    Өсөл дэвшил өөдөө хамтдаа: Таны амжилт- бидний зорилго.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хууль зүй

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    • Найдвартай. Бид үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хамгаална;

    • Шинийг санаачлагч. Бид үйлчлүүлэгчийн ажлын үр дүнг дээшлүүлэхээр шинэ санаа, арга техникийг хөгжүүлж, дасан зохицох замаар өсөн дэвждэг

    • Өндөр ёс зүйтэй. Бид өөрсдийн гаргах шийдвэр, үйлдэл, ажил хэрэгтээ ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталдаг;

    • Шударга. Бид эрх нь зөрчигдсөн хүмүүсийг шударга ёсыг хэрэгжүүлэх, хариуцлага тооцох боломжоор хангахыг зорьдог;

    • Шилдэг багийн ажиллагаа. Бид бүх хуульчид, үйлчлүүлэгчид, хамт олныхоо цэцэглэлтийг дэмжих эерэг, ээлтэй орчныг бүрдүүлэхийг эрмэлздэг.

  • Байгуулагдсан он

    2020

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Pearl Tower, A Block, 9 давхар, 902 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.