Нью Тур ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2023 онд Богд Хан Уулын Бага Тэнгэрийн аманд байрлалтай, 900 хүүхдийн багтаамжтай БАГА ТЭНГЭР ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР-ыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны хичээлийн жилийн нээлтээ 2023 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр хийхээр төлөвлөөд байна.
БАГА ТЭНГЭР ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
Бага Тэнгэр олон улсын сургууль нь бага, суурь, бүрэн дунд боловсролын монгол болон Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлнэ.
Алсын хараа: Дэлхийд үнэлэгдэх оюунлаг монгол иргэдийг бэлтгэдэг үндэсний шилдэг сургууль болно.
Эрхэм зорилго: Хүндлэн дээдлэх, хайрлан хямгадах, өвлүүлэн уламжлуулах монгол ухаанаар хүмүүжиж төлөвшсөн, ур чадварт суурилсан дэлхийн түвшний боловсролыг эзэмшсэн, хүн төрөлхтний сайн сайхны төлөө эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг бэлтгэнэ.
Үнэт зүйлс: - Хүндлэл, хүнлэг энэрэнгүй сэтгэл, - Хариуцлага, ёс суртахуун, -Шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээ, - Тасралтгүй суралцах чадвар ба өсөлтөт сэтгэлгээ, - Нэгдмэл хамтын ажиллагаа
Уриа: Хамтдаа хамгийн сайнаараа ...
Бага Тэнгэр олон улсын сургуулийн ДАВУУ ТАЛУУД
1. СУРГАЛТЫН ЭКО ОРЧИН
Эрүүл цэвэр агаартай, хотын дуу чимээнээс хол эко бүсэд байршилтай. 12,612 м2талбай бүхий орчин үеийн барилга байгууламж, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнтэй. Олон улсын стандартад нийцсэн биеийн тамирын болон урлагийн заал, номын сан, ухаалаг ангиуд, компьютерын болон байгалийн ухааны лабораториуд, STEM, дизайн технологийн болон сургалтын нийт 48 анги, кабинеттай. Эрүүл агаарт хүүхэд хөгжүүлэх тоглоомын талбай болон сагс, хөл бөмбөг, газрын теннисний олон улсын стандарт хангасан талбайнууд, дугуйн замтай.
2. ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ
Хүүхдэд бие бялдар, зүрх сэтгэл, оюун ухааны өв тэгш боловсролыг тэнцвэртэй олгох хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй. Танин мэдэхүй, технологи, дизайн, урлаг, спортын чиглэлийн 34-38 төрлийн дугуйлан секц, нийгмийн чиглэлийн 4-8 төрлийн хүүхдийн оролцооны клубүүдтэй.
3. МОНГОЛ АХУЙ, СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ
Монгол ухаан, ёс заншил, үндэсний соёл, уламжлалыг хичээл болон хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүдээр дамжуулан хүүхдэд олгож, зөв бие хүн болгон төлөвшүүлнэ. Монгол ёс заншил, өв уламлал, соёлоосоо суралцах ёс заншлын өргөөтэй. Монгол ахуй, ажил хөдөлмөрт сургах Хөдөлмөр зуслантай.
БАГА ТЭНГЭРИЙН БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ
Алсын хараа: Хүүхдийн хөгжлийг цогцоор нь хангахад чиглэгдсэн ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн, салбартаа тэргүүлэгч, багш-хүүхэд-эцэг эхийн хамтын ариун өргөө байхад оршино.
Эрхэм зорилго: Танин мэдэхүйн мэдлэгтэй, шүүн тунгаах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, өөриймсөг, нийтэч сэтгэлтэй зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх суурийг тавина.
Үнэт зүйлс: - Зөв дадал, хандлагатай, - Эв эеийг хичээсэн, - Шударга, тууштай байдал
Уриа: Хүүхдийн инээмсэглэл - Бидний бахархал
Бага Тэнгэрийн Багачууд цэцэрлэгийн ДАВУУ ТАЛУУД
Сургуулийн өмнөх боловсролын үндсэн хөтөлбөр:
Ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх өвөрмөц арга зүйн сургалт
Танин мэдэхүйн хөгжлийг дэмжих сургалт
Бие бялдар, авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх сургалт
ХАМТДАА ХАМГИЙН САЙНААРАА.....
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
2023
70