Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр; Хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа; Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа; Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;
Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана; Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах; Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.
Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх; Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих; Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах;
Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.
Байгаль орчны хэлтсийн менежер, байгаль орчны ахлах инженерийн шууд удирдлага дор ажиллана. Компанийн Байгаль орчны талаар баримтлах бодлогын хүрээнд ISO 14001 стандартын дагуу байгаль орчны менежментийн тогтолцоо (БОМТ), түүний дүрэм, журам, гарын авлагуудыг боловсруулах, хянахад Байгаль орчны хэлтсийн менежер (БОХМ), байгаль орчны ахлах инженер (БОАИ)-т дэмжлэг үзүүлэх, БОМТ-г хэрэгжүүлэх; Батлагдсан БОННҮ, байгаль орчны төсөл хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг холбогдох хууль журмын дагуу боловсруулахад оролцох, дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх; Байгаль орчны судалгаа, дотоод, гадаад тайлангуудыг боловсруулан гаргах, төрийн байгууллагуудад тайлан, мэдээ гаргаж өгөх, олон нийт, оролцогч талуудад компанийн үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах, бусад уулзалт, хурлуудад оролцох, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх; Байгаль орчны болон ХАБЭА-ны батлагдсан дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх; Шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж хэрэгжилтийг хангаж ажиллах; Ажлын гүйцэтгэл, үр дүнг Байгаль орчны хэлтсийн менежер болон ахлах инженерт тайлагнан ажиллах; Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг шууд удирдлагад эргүүлэн тайлагнаж, шаардлагатай үед холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, 7 хоног болон сарын тайлан мэдээ гаргах; Байгаль орчны хяналт мониторинг хэмжилтийг хуваарийн дагуу хийх, холбогдох бүртгэл, мэдээ, тайлан бэлтгэх; Төсөл хөтөлбөрийн байгаль орчны холбогдолтой асуудалд анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэл зааврын дагуу авч ажиллах; Нөхөн сэргээлт болон ойжуулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх; Төслийн ажилтнуудад байгаль орчны сургалтуудыг зохион байгуулах; Төслийн хэсгүүдэд байгаль орчны чиглэлээр холбогдох шаардлага, хяналт тавих болон бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх; Тухайн ажилтны мэргэшсэн чиглэл, туршлага эсвэл чадварт тохирсон бусад ажлуудыг шууд удирдлагын зааврын дагуу гүйцэтгэх;
Үйлдвэр болон Уулын техникүүд дээр засвар үйлчилгээний, жилийн болон улирлын, төсөвт зардал болон төсвийн гүйцэтгэл хянах; Төлөвлөгөөт ба бодит зардлын зөрүүг шинжилж, Бараа материалын үнийн дүнг өссөн өртгөөр гарах зардлаас сэргийлэх тооцоолол хийх; Засвар үйлчилгээ, ашиглалтын жилийн төсөв боловсруулах шаардлагатай тооцоолол хийх; Хуримтлагдсан болон хугацааг хойшлуулсан гарах зардлыг хянах болон бүртгэх; Төсөвгүй хөрөнгийн тайлан гаргах.
Ээлжийн мастерын наряд зааварчилгааны дагуу хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, гэмтлийг оношилж гагнуурын ажил хийх, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт, гагнуурын ажил хийх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Шаардлагатай тохиолдолд механикийн ажил хийж гүйцэтгэх; "Бороогоулд" ХХК-ий хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах;
Баяжуулах үйлдвэрийн дараах хэсгүүд дээр хувиарлагдан ажиллана. - Хүдэр бутлах хэсгийг ажиллуулах - Хүдэр дамжуулах нөөцлөх хэсгийг ажиллуулах - Тээрмийн хэсгийг ажиллуулах - Өтгөрүүлэгч-уусгалт шингээлт ба хүчилтөрөгчийн хэсгийг ажиллуулах - Хоргүйжүүлэх хэсгийг ажиллуулах - Десорбцийн хэсгийг ажиллуулах - Алт хайлуулах хэсэгт ажиллах - Гравитацийн хэсгийг ажиллуулах - Урвалж найруулах - Химийн бодисын талаарх сургалтанд хамрагдснаар баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй бүх төрлийн химийн бодистой харьцаж ашиглах ба найруулна. - Жолооны М ангилалтай бол уурхайн сургалтанд хамрагдснаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ажиллуулна. - Краны операторын болон оосорлогч дохиочны сургалтанд хамрагдснаар үйлдвэрийн гүүрэн болон бусад суурин крануудыг ажиллуулана.
Компанийн урт, дунд, богино хугацааны төсвийн гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллээр дотоод мэдээлэл хэрэглэгчдийг хангах; Олборлосон, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох; Олборлох, боловсруулах, нуруулдан уусгалтын үйл ажиллагааны сарын гүйцэтгэлийн мэдээллүүдийг нэгтгэх, төлөвлөгөөтэй харьцуулсан мэдээлэл бэлтгэх; Хэлтэс нэгжүүдийн тухайн сарын зардлын гүйцэтгэл болон төсөвтэй харьцуулсан гүйцэтгэл, тайлан бэлтгэх; Уул уурхайн бүтээлийн голлох техникүүдийн амьдралын мөчлөгийн зардал, алдагдсан боломжийн өртгийг тооцоолох; Компанийн шинээр нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн үнэ цэнэ, үр ашгийн тооцоо, харьцуулалт хийх; Компанийн шинээр хэрэгжүүлж буй ERP нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд оролцох; Уулын ажлын жилийн тайлан, төлөвлөгөөний Эдийн засгийн тооцоолол, маягтууд бэлтгэх; Дээр дурдаагүй боловч ажлын байрын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;