Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Каппэ Бэнэ Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЧАНАРЫН МЕНЕЖЕР

  Чанарын хяналт ба баталгаажуулалт: Бүтээгдэхүүн болон түүхий эдийн чанарт хяналт тавих. Шинжилгээний үр дүнг үнэлж, шаардлага хангахгүй тохиолдолд арга хэмжээ авах. Үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй түүхий эд, сав баглаа боодол, эцсийн бүтээгдэхүүний чанарын шалгалт хийх. Хүнсний аюулгүй байдал хангах: HACCP, ISO 22000, GMP, GHP зэрэг стандартуудыг хэрэгжүүлж мөрдүүлэх. Ажлын байрны эрүүл ахуйн хяналтыг тогтмол хийх. Ариутгал, цэвэрлэгээний төлөвлөгөө, гүйцэтгэлийг шалгах. Баримт бичгийн менежмент: Чанартай холбоотой журам, заавар, бичиг баримт боловсруулах, шинэчлэх. Стандарт болон хууль эрх зүйн шаардлагад нийцсэн баримт бичгийг хөтлөх, хадгалах. Сургалт, ажилтны чадавхи нэмэгдүүлэх: Ажилчдад чанарын болон хүнсний аюулгүй байдлын сургалт зохион байгуулах. Шинэ ажилтнуудад чанарын талаарх зааварчилгаа өгөх. Сайжруулалт, дүн шинжилгээ: Чанарын доголдол, гомдол, асуудлыг судалж, үндэслэлтэй сайжруулалт хийх. Үр ашгийн шинжилгээ хийх, тайлан бэлтгэх, удирдлагад танилцуулах. Шалгалт, аудит бэлтгэх: Дотоод болон гадаад аудитын бэлэн байдлыг хангах. Илэрсэн зөрчилд засвар, сайжруулалт хийх төлөвлөгөө боловсруулах.  

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ /Налайх дүүрэгт ажиллах/

Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнах Байгууллагын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийн бүртгэлийг НББ-ийн стандартад нийцүүлэн хөтлөх Санхүүгийн улирлын болон жилийн эцсийн тайлан боловсруулах, тайлагнах Гадаад болон дотоод аудит, шалгалтад шаардлагатай бүх баримт бичиг, мэдээллийг бүрдүүлэх, тайлбар өгөх Компанийн удирдлага болон холбогдох газар албадыг санхүү, НББ-ийн шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх Монгол Улсын Санхүү, татварын хууль тогтоомж, НББ-ийн олон улсын болон үндэсний стандартыг мөрдүүлэх

САНХҮҮГИЙН ДАДЛАГАЖИГЧ

- Бараа бүтээгдэхүүний борлуулалтын баримтын дүн тоог файл болон системд шивж оруулах, бэлтгэх, - Баримт бүртгэл тулгах, санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөлтийг цэгцлэх,  - Холбогдох бусад туслах ажил үүрэг

АГУУЛАХЫН НЯРАВ

Бараа материал хүлээн авах, хүлээлгэн өгөх Бараа бүтээгдэхүүн хүлээн авах, өгөхтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримт бичиг хөтлөх Барааны мэдээллийг санхүүгийн программд үнэн зөв оруулах Барааг санхүүгийн баримтын дагуу эрх бүхий ажилтанд гарын үсгээр баталгаажуулан хүлээлгэн өгөх,  Санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, архивлах Бараа материалын бүрэн бүтэн байдал, хадгалалтад анхаарч ажиллах 

ЗАХИРГААНЫ ТУСЛАХ АЖИЛТАН

- Захиргааны баримт бичгийг ангилах цэгцлэх /он оноор/ - Захиргааны баримт бичгийг архивлахад бэлтгэх - Ангилж бэлтгэсэн баримт бичгийг бүртгэх

ҮЙЛДВЭРИЙН ДАРГА /Налайх дүүрэгт ажиллах/

Үйлдвэрийн технологийн нэгжүүдийн нэгдсэн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих; Харьяа нэгжийн ахлах нарын ажлын гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавих, үр дүнгээс хамаарч урамшуулах, сахилгын арга хэмжээ авах санал оруулах; Үйлдвэрлэлд тулгарсан асуудлыг түргэн шуурхай, оновчтой шийдвэрлэх; Хэлтсийн ажилтнуудыг зөв удирдах системийг бий болгон ажилтнаа үр ашигтай, өндөр бүтээмжтэй, хамтач сэтгэлгээтэй бий болгож ажиллуулах; Холбогдох дээд байгууллага болон ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэр түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, харилцагч байгууллага, иргэдээс үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний чанартай холбоотой ирсэн санал, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч биелэлтийг танилцуулж тайлагнах Шаардлагатай ажлын байранд хяналт шалгалт хийх, ажилтнуудад заавар зөвлөгөө өгөх сайжруулах арга хэмжээ авах, үр дүнг танилцуулах; Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчмыг баримталж ажиллах, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх;

МАЛЫН ЭМЧ /Налайх дүүрэгт ажиллах/

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ: Шувуудад эрүүл мэндийн байнгын үзлэг хийх. Тэжээл, ус, орчны ариун цэвэр, халдваргүйтгэлийн дэглэмийг мөрдүүлэх. Шинэ орж ирсэн шувуудыг тусгаарлан ажиглах, шинжилгээ авах. Эмнэл зүйн шинж тэмдгийг үнэлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах. Бактери, вирус, шимэгч, мөөгөнцрийн гаралтай өвчнийг оношлох, эмчилгээний заавар боловсруулах. Хорио цээр, био аюулгүй байдлын дэглэмийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих. Эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлт: Тахианы байр, тоног төхөөрөмж, тэжээл, усалгааны системд тогтмол ариутгал хийх. Аж ахуйн орчны халдваргүйжүүлэлтийн хуваарь гаргах, биоцидийн бодисын зөв хэрэглээг хянах. Үйлдвэрлэлийн хяналт ба зөвлөгөө: Шувууны сүргийн чанарыг сайжруулах, үржлийн бүтээмжийг нэмэгдүүлэх /зохиомол хээлтүүлэг) Шувуудын өсөлт, өндөглөлт, тэжээлийн зарцуулалт, үхэл хорогдлыг бүртгэж, шинжилгээ хийх. Тэжээл, усны чанар, орчны нөхцөл (температур, чийг, агааржуулалт)-ыг хянах. Бүртгэл, тайлан, мэдээлэл: Вакцинжуулалт, өвчлөл, эмчилгээ, хорогдлын бүртгэл хөтлөх. Жилийн болон улирлын ажлын төлөвлөгөө, тайлан гаргах. Мал эмнэлгийн хяналтын байгууллагатай хамтран дэгдэлтийн судалгаа хийх, тайлагнах.

НЯГТЛАН БОДОГЧ /Шинэ төгсөгч байж болно/

Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнах Компанийн удирдлага болон холбогдох газар албадыг санхүү, НББ-ийн шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх

НЯГТЛАН БОДОГЧ

Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнах Компанийн удирдлага болон холбогдох газар албадыг санхүү, НББ-ийн шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР /Налайх дүүрэгт ажиллах/

Захиргаа, дотоод үйл ажиллагааг удирдах: Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, бичиг хэргийн ажиллагааг хариуцах Байгууллагын өмч хөрөнгө, гэрээт харилцаа, эрх шилжүүлэг, захиргааны асуудлыг зохицуулах Лиценз, гэрчилгээ, зөвшөөрөл авах, сунгах, бүртгүүлэх үйл ажиллагааг зохицуулах Хурлын бэлтгэл, дотоод зохион байгуулалт, тайлан мэдээ боловсруулах ажилд оролцох Хүний нөөцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд орлон гүйцэтгэх Байгууллагын дотоод журам, дүрэм, тушаал, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих Төрийн байгууллагад албан ёсны баримт бичиг боловсруулах, хариу өгөх Эрх зүйн зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлыг хариуцах, хуульчтай хамтран ажиллах   Захиргааны үйл ажиллагаа, баримтжуулсан мэдээллийн удирдлага, эрх зүйн асуудлын талаар сарын, улирлын, жилийн тайлан гаргах

ҮЙЛДВЭРЛЭЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн хэтийн болон дунд хугацааны бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах; Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; Үйлдвэрлэлийн зардал, төсөв, үр ашгийн тооцоолол хийх; Үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, дэмжих төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх; Үйлдвэрлэлийн шинэ технологи, арга барилыг судалж, нэвтрүүлэх; ХАБЭА-н холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд удирдлагаар хангах;

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР / MENU Хөгжүүлэ

Бүтээгдэхүүний менежментийг хэрэгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх Менюны бүтэц, зохион байгуулалтыг хийх Зах зээлд байгаа шинэ чиг хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээг судлах Бүтээгдэхүүний амт, дизайны талаар санал, шүүмжлэл авах Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргээр ажиллана;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АУДИТОР /Дотоод хяналт/

Бид Кофе шоп, Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн /нэгдсэн агуулах, кофе болон хиам зайдасны цех, худалдаа борлуулалт/ үйл ажиллагаандаа бараа материалын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэлийн өгөөж, хяналтын үр ашгийг бэхжүүлэхийн тулд бие даасан, бие даасан Дотоод аудитын функцийг бий болгож байгаа бөгөөд туршлагатай Үйл ажиллгааны аудиторыг ажилд урьж байна. Үйл ажиллагааны аудитор нь дараах үндсэн үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлнэ. Үүнд: Үйлдвэрлэлийн үйл явцад аудит хийх: Үйл ажиллагааны процессуудыг эцэс төгсгөл хүртэл (хүлээн авах → үйлдвэрлэл → илгээх) аудит хийж, бараа материал/гарцын нарийвчлалыг үнэлэх, Түүхий эдийн худалдан авалт, нөөцийн ашиглалт, үйлдвэрлэлийн дамжлага бүрийг судалж, үр ашигтай эсэхийг үнэлэх, Илүүдэл үргүй зардал, дутуу хяналт бүхий шат дамжлагыг илрүүлэх, Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ өгөх, Салбар нэгжүүдийн үйл ажиллагааг хянах, харьцуулсан үнэлгээ хийх: Салбаруудын гүйцэтгэл, зардал, орлого, ашигт ажиллагааг харьцуулах, Шилдэг туршлага (best practice)-ыг тогтоож, бусад салбар нэгжүүдэд түгээх, Салбар нэгжүүдийн гүйцэтгэлийг төв оффистой уялдуулахад санал, зөвлөмж өгөх, Дотоод хяналт, эрсдэл удирдлагын тогтолцоог шалгах: Түүхий эдийн хадгалалт, бараа материалын бүртгэл, нөөцийн хяналтыг үнэлэх, Эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ санал болгох, Санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, Чанарын хяналт, стандартын мөрдөлтөд аудит хийх: ISO стандарт, HACCP, GMP зэрэг хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн мөрдөж байгааг үнэлэх, Бүтээгдэхүүний эргүүлэн таталт, хэрэглэгчийн гомдлын шалтгааныг шинжлэх, Аудитын тайлан гаргах, удирдлагад зөвлөмж өгөх Аудитын дүгнэлт, илрүүлсэн асуудал, сайжруулалтын боломжийг багтаасан тайлан гаргах, Асуудлын шалтгаан, үр дагаврыг товч тодорхой тайлагнах, Сайжруулалтын төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах: Комлайнс болон хууль эрх зүйн шаардлагын мөрдөлтийг үнэлэх, Хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны хууль, стандартын хэрэгжилтийг шалгах, Татвар, НӨАТ, лиценз, бичиг баримтын бүрдүүлэлтийн хангалттай байдлыг шалгах,  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү-2222 барилга, 5 байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.