Манай байгууллага нь 2015 оны 08 сарын 17-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан, хаалттай хувьцаат компани юм. Компанийн үүсгэн байгуулагч, өмчлөгч бөгөөд эрх бүхий дээд байгууллага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болно.
Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг хөгжүүлэх, орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүсийн орон сууцны төлөвлөлтийг хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, орон сууцанд хамрагдах болон дахин төлөвлөлтөнд хамрагдах хүсэлттэй иргэдийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төрийн болон нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй орон сууцны тусгайлсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагаа, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны байршилд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.
Нийт 7хэлтэс, 94 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ба нийслэлийн нийт 9 дүүргийн 8 дүүрэгт нь 4,000 орчим айлын орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани
2.
3.
2017
96