Хэлтсийн өдөр тутмын засвар үйлчилгээний ажил удирдан зохион байгуулах. Инженер техникийн ажилтнуудыг удирдлагаар хангах, томилолтыг цаг тухайд нь гаргах, хяналт тавих. Харилцагч байгууллагуудын санал хүлээн авах, шийдвэрлэх. Худалдааны дараах засвар үйлчилгээг чанартай зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих. Засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгсэлүүдийн нөөцийг хянах, тодорхой түвшинд тавих. Ажлын удирдамж, стандартын дагуу механик инженерийн ажил гүйцэтгэх. Ажлын бүртгэл, тайланг хөтлөх, удирдлагад танилцуулах. Багийн гишүүдтэй хамтран ажиллах, зөвлөгөө өгөх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг дагаж мөрдөж ажиллах. Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд хийж гүйцэтгэх.
Байгууллагын өдөр тутмын дизайны ажлуудыг хийж гүйцэтгэх; Хэвлэлийн эх бэлтгэл, дижитал контент, сошиал постер, контент дизайн, веб хуудас болон аппликейшн дээрх шаардлагатай дизайны ажлуудыг хийж гүйцэтгэх; Видео шторк, эвлүүлэг хийж гүйцэтгэх; Өдөр тутмын сошиал маркетинг идэвхжүүлэлт, хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх; Идэвхжүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой сурталчилгааны агуулгын график дизайн, видео хийх; Маркетинг, борлуулалтын хэсэгтэй хамтарч дэмжиж ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад үүргүүд.
Хариуцсан тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллах. Өдөр тутам удирдах ажилтан буюу ахлах ажилтан, зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүд (автомашин, гидр шахуурга, хийн компрессор, гар багажууд гм) дээр өдөр тутам үзлэг, үйчилгээ (тосолгоо, чангалгаа) хийнэ. Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, холболт суурилуулалтын ажилд биечлэн оролцож, хамтран ажиллагсдад үлгэр дууриал үзүүлэх, тэднийг сургах үүрэгтэй. Тоног төхөөрөмжийг ажлын байранд суурилуулалт холболт хийхэд шаардлагатай ажлын болон материалын тооцооллыг хийх. Хийгдсэн засвар үйлчилгээ, холболт суурилуулалт, шалгалт тохиргооны ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Өдөр тутам хийгдсэн ажлын тухай тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах.