Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Кредитех СТМ ББСБ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Зээлийн мэргэжилтэн

1. Харилцагчтай ажиллах Зээлийн хүсэлт гаргасан харилцагчидтай уулзах, мэдээлэл өгөх. Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, хүү, төлбөрийн журам, эрсдэлийн талаарх зөвлөгөө өгөх. Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд туслах. 2. Зээлийн хүсэлт, баримт бичгийн бүрдүүлэлт Харилцагчийн ирүүлсэн бичиг баримтыг шалгах (Иргэний үнэмлэх, орлогын тодорхойлолт, барьцаа хөрөнгийн бичиг баримт г.м). Зээлийн хүсэлтийг бүртгэх, системд оруулах. Дутуу, буруу мэдээлэл байвал харилцагчид мэдэгдэж засварлуулах. 3. Зээлийн шинжилгээ, үнэлгээ Харилцагчийн орлого, зарлага, зээлийн түүх, төлбөрийн чадварыг судлах. Барьцаа хөрөнгийг шалгах, үнэлгээ хийлгэхэд бэлтгэх. Зээлийн эрсдэл, зээлийн хэмжээ, хугацааны талаар дүгнэлт гаргах. 4. Зээлийн санал боловсруулах Зээлийн хороо, шийдвэр гаргах нэгжид танилцуулах саналыг боловсруулах. Саналын баримт бичгийг бүрэн, ойлгомжтой байдлаар бэлтгэх. 5. Зээлийн олголт, хяналт Зээл батлагдсан тохиолдолд гэрээ байгуулах, гарын үсэг зуруулах. Зээлийн мөнгийг олгох процессыг зохион байгуулах. Зээлийн эргэн төлөлтөд тогтмол хяналт тавих. Хугацаа хэтэрсэн төлбөр, эрсдэлийн дохиог анхаарч мэдээлэх. 6. Тайлан, дотоод хяналт Өдөр тутмын зээлийн хөдөлгөөний тайлан гаргах. Шаардлагатай мэдээллийг удирдлагад хүргэх. Дотоод журам, бодлогыг мөрдөх. 7. Харилцагчийн үйлчилгээ, сурталчилгаа Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сурталчилгаа хийх. Байнгын харилцагчтай харилцаагаа хадгалах, итгэлцэл бий болгох. Шинэ харилцагч татах санал санаачилга гаргах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу, Жи Жи цамхаг

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.