“Кредитех СТМ ББСБ” ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага юм. Бид хувь хүн, өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хүртээмжтэй, ил тод, хариуцлагатай зээлийн бүтээгдэхүүн, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэдний хөгжил, амьдралд бодит дэмжлэг үзүүлдэг.
Манай байгууллага харилцагчийнхаа итгэл дээр тулгуурлан:
Ил тод, шударга харилцаа
Дижитал, инновацлаг үйлчилгээ
Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт
Хариуцлагатай хамтын өсөлт
гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн ажиллаж байна.
Монголын иргэн, өрх, бизнес бүрт хүртээмжтэй, хариуцлагатай, ногоон ирээдүйг дэмжсэн санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан итгэлцэлд суурилсан санхүүгийн шийдлийг хүргэж, үндэсний тогтвортой хөгжилд тэргүүлэгч санхүүгийн байгууллага байх.
Бид Монголын иргэн, өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, ил тод, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг хүргэж, тэдний амьдрал, бизнесийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ дижитал инноваци, тогтвортой хөгжлийн шийдлээр санхүүгийн салбарын жишиг байгууллага байхыг эрхэмлэнэ.
Итгэлцэлд тулгуурласан санхүүгийн шийдэл
1. Банк, Санхүү, Даатгал
Итгэлцэл
– Харилцагч, түнш, ажилтнуудынхаа өмнө шударга, үнэнч, найдвартай байж итгэлцлийг эрхэмлэнэ.
Ил тод байдал
– Бүх шийдвэр, үйлчилгээ, мэдээллийг ойлгомжтой, нээлттэй, хариуцлагатай хүргэнэ.
Хариуцлага
– Харилцагчийн амьдрал, бизнесийн хөгжилд бодит нөлөө үзүүлэхийг ухамсарлаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.
Инноваци
– Дижитал технологи, дата анализ, шинэ санаачилгаар дамжуулан санхүүгийн үйлчилгээг тасралтгүй сайжруулна.
Ногоон хөгжил
– Байгаль орчинд ээлтэй шийдлийг дэмжиж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа шингээнэ.
Хамтын хөгжил
– Бид зөвхөн байгууллагынхаа амжилтыг бус, харилцагч, ажилтан, түншүүдтэйгээ хамтдаа өсөн дэвшихийг эрхэмлэнэ.
2014
10