Гүйцэтгэх захирлаас гарсан шийдвэр, үүрэг даалгаврыг албажуулах; (Тушаал, шийдвэр, албан бичгийн төсөл бэлтгэх, гэрээ боловсруулан батлуулах, холбогдох ажилтнуудад танилцуулах) Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээний төсөл боловсруулах, бүртгэл хөтөлж, батлагдсан гэрээг эх хувиар хадгалах, гэрээний хугацаа, хэрэгжилтэд хяналт тавьж, хугацаа дууссан гэрээнүүдийг архивлан хадгална. / Хүний нөөцтэй холбогдолтой гэрээнээс бусад / Хурлын бэлтгэл хангах, хурлын тэмдэглэл хөтлөх Менежерүүдийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг цаг хугацаандаа өгөхөд нь хяналт тавих, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийг сар бүр нэгтгэх, хадгалах; Ирсэн бичгийг удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх, хариутай бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэл хөтлөх; Архивын баримт бичгийг хүлээн авч бүртгэн үдэж архивд шилжүүлэх, хадгалах; Баримт бичгийн нэгдсэн санг хариуцаж, батлагдсан дүрэм журам, заавар, процесс бүртгэлийн эх хувь болон хамгийн сүүлийн цахим хувийг хадгалах, батлагдсан баримт бичгүүдийг олшруулан /хувилах/ цахим хэлбэрээр хадгалах;
Байгууллагын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн өдөр тутмын үйлчилгээ, аж ахуйн шинжтэй ажлуудыг зохион байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилтэнд оролцох, хяналт тавих, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлэх, байгууллагын эд хөрөнгийн бүрэн байдалд хяналт тавьж ажиллана.