Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох татварын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв бүртгэлийг хөтлөх; Бүх төрлийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан бэлтгэх; Удирдлагад шаардлагатай мэдээ, тайланг тухай бүрд тайлагнаж, мэдээллээр хангах; Бусад ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Гадаад үйлдвэрлэгчээс худалдан авах бараа материал тус бүрийн нэр төрөл, материалын чанар, гарал үүслийн бичиг, гааль хяналтын байгууллагад шаардагдах материалын бүрэн бүтэн байдлыг хариуцах; Нийлүүлэгч болон худалдан авагчдын хооронд нийлүүлсэн сэлбэг хэрэгсэл, эд анги дээр хяналт хийж шаардлагатай мэдээлэл боловсруулах,тайлагнах асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, Гадаад харилцагч компаниудын нарийвчилсан судалгаа болон чанар, стандарт хангахуйц бүтээгдэхүүний нарийвчилсан мэдээлэл боловсруулж удирдлагад тайлагнах, Компанийн гадаад харилцаанд дэмжлэг үзүүлэх, гадаад дотоод зах зээлээс сэлбэг, бараа материалын судалгаа хийхдээ бизнесийн түнш байгууллагуудтай зөв харилцаа харилцаа ёс зүйтэй хамтран ажиллах.