Үндсэн үүрэг хариуцлагууд Төслийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын бодлого, стандарт, төслийн чанарын удирдлагын үйл явцыг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэгтгэх; мэргэжлийн шаардлагад нийцсэн баримт бичгийг боловсруулах, хянах; төслийн гүйцэтгэлийг чанарын стандартад нийцүүлэхийг хангах. Төслийн барилгын баримт бичгүүдэд тогтмол үзлэг, шалгалт хийх. Өндөр хүчдэлийн агаарын шугам болон дэд станцын угсралтын ажлыг зураг төсөл, норм, стандарт, техникийн шаардлагад нийцэж буй эсэхийг баталгаажуулах. Угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгийн бүрэн байдлыг хангах. Гүйцэтгэгч болон нийлүүлэгчдийн чанарын баримт бичиг, гэрчилгээ, туршилтын үр дүнг хянах. Барилга угсралтын явцад чанарын баталгаажуулалт болон аюулгүй байдлын шалгалт хийж, баримтжуулах. Ажлын чанарт хяналт, аудит хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг бүртгэн, залруулах арга хэмжээ зохион байгуулах. Чанартай холбоотой тайлан, баримт бичиг бэлтгэх. Төслийн багт чанартай холбоотой шаардлагатай баримт бичгийг хангаж, бусад төслийн багуудтай мэдээлэл солилцох. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг мөрдөж, хэрэгжилтийг дэмжих. Бүх талбайн үйл ажиллагаа Монгол Улсын хууль, компанийн дотоод бодлогын шаардлагад, ялангуяа аюулгүй байдал болон байгаль орчны хамгааллын хүрээнд нийцэж буй эсэхийг хангах. Бусад хэлтэстэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах.