Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэ Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН

Компанийн хүний нөөцийн бодлого, холбогдох заавар, журмыг хүрээнд хүний нөөцийн хэсгийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх

Эмч /Баянхонгор аймагт/

Үйлдвэрлэлийн осол, гэмтэл, өвчин, хордлого, МШӨ, халдварын үеийн яаралтай тусламжийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, эрүүл мэндийн хяналт хийх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ (IT) ИНЖЕНЕР

Байгууллагын мэдээлэл технологи, дотоод сүлжээ, хяналтын камер зэргийн тохиргоо хийх, хэвийн ажиллагааг хангах, сүлжээ хоорондын хандах эрхийг тохируулах болон бусад АБТ-д заагдсан ажил үүргийг гүйцэтгэх

Нярав

Хариуцсан бараа материалын орлого зарлагыг бүрэн зөв бүртгэх; Барааны эргэцийг тооцоолж зохистой хэмжээгээр нөөцлөх; Бараа материалыг тооллого тооцоог сар, улирал, жилээр төлөвлөн чанартай хийж гүйцэтгэх; Бараа материалын хадгалалтын үйл ажиллагааг найдвартай, аюулгүй байлгах; Агуулахад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах; Сэлбэг материалыг захиалгын хуудас, ажлын даалгаврын дагуу ахлах ажилтны зөвшөөрлөөр олгож, бүртгэл хөтлөх;

Онцгой байдлын ажилтан

Төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламж, талбайд үзлэг шалгалт хийж, хяналт тавих; Төрийн болон дотоод хяналт шалгалтын үед хууль, дүрмийн дагуу шалгуулах ажлын бэлтгэл бэлэн байдлыг хангах ; Гамшгийн төлөвлөгөө, үйлдвэр, уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө болон бусад холбогдох менежмент төлөвлөгөөг бэлтгэх, шаардлагатай материалыг төрийн байгууллагаар баталгаажуулах ажлыг хариуцан гүйцэтгэх; Онцгой байдалтай холбоотой дүрэм журмуудын хэрэгжилт, сайжруулалт, боловсруулалтыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх ба хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж компанийн эрсдэлийн хороонд танилцуулан хэлэлцүүлэх; Мэргэжлийн тооцоолол арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлж, бусдад зөвлөн туслах, Аврах багт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ба шаардлагатай үед багийн бүрэлдэхүүнд орж ажиллах;

БАРИЛГЫН ИНЖЕНЕР /Баянхонгор аймаг/

Барилгын зураг төсөл нь тодорхойлолт болон бусад стандарттай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих Гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь төлөвлөгөө болон тодорхойлолттой нийцэж байгаа эсэхэд хяналт тавих Ажлын төлөвлөгөөтэй уялдсан ажиллах хүчний хэрэгцээ шаардлагыг хянан үзэх, хуваарийн дагуу материал хүлээн авах Төслийн график төлөвлөгөөтэй харгалзах ажиллах хүч, материал болон тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хянах

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР (Барилга)

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд явуулах, зохион байгуулалтын ажлыг төлөвлөн удирдах

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан

Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, стандартуудыг төслийн талбарт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт ажилтнуудад мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих, зөвлөн туслах, ажилтнуудад зориулсан ХАБЭА сургалт зохион байгуулах, шалгалт авах, АБТ-д заагдсан бусад ажил үүрэг гүйцэтгэх

ҮЙЛДВЭРИЙН ЗАСВАР ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, өдөр тутмын болон төлөвлөгөөт зогсолтын засварын ажлын төлөвлөгөөг боловсруулах, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийн нөөцийг төлөвлөж, хуваарилах, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах

АШИГЛАЛТЫН ГЕОЛОГИЧ

Компанийн эзэмшилд буй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэх геологи, хайгуулын ажлыг гардан гүйцэтгэх, тэдгээртэй холбоотой бичиг баримтыг боловсруулах, компанийн геологи, хайгуулын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах Ахлах геологичийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, ажлын гүйцэтгэлийг цаг тухайд нь эргэн тайлагнах, үндсэн ажлын үр дүнг дээшлүүлэх, багийн төлөвлөгөөг хангаж ажиллах

ҮЙЛДВЭРИЙН МЕХАНИК ИНЖЕНЕР

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмж, шугамын угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг төлөвлөгөөт зорилтод хүргэх

НЯГТЛАН БОДОГЧ /Баянхонгор аймагт/

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, тооцоог хугацаанд нь гаргах

АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР /Үйлдвэрт/

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, үйлдвэрийн жигд ажиллагааг хангаж ажиллах Технологийн операторуудын ажлын гүйцэтгэлийг хянах, зохион байгуулах Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон сайжруулалтын санал оруулах Үйлдвэрийн үйл ажиллагааны журмуудыг бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих Үйлдвэр болон бусад холбогдох хэсгийн ажлын уялдааг зохицуулан ажиллах, мэдээллээр хангах Үйлдвэрийн үйл ажиллагааны үе шатуудад эрсдэлийг судлах тэдгээрийг илрүүлэх, арилгах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал Тауэр, 16 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.