Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс ҮТП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Зураг төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн

Компанийн тухайн жилийн бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөлт судалгааны газрын төлөвлөгөөнд тусгагдсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг зохион байгуулах, газрын бизнес төлөвлөгөөнд тусгах төлөвлөлтийг хариуцан боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх. -Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн болон шаардлагатай тохиолдолд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа, хараат, охин компаниудын ТЭЗҮ-ийг боловсруулах багт ажиллаж, төсөл хоорондын уялдаа, холбоог хангах. -Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх. -Олборлолт, үйлдвэрлэлийн инноваци, технологи, хөгжлийн чиг хандлагыг судлан холбогдох ТЭЗҮ-д тусгах, нэвтрүүлэх.

Химийн технологич инженер

Ажлын байрны зорилго Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн хими технологи, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй ажиллагааны стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх.  Ажлын байрны үндсэн зорилт: -Уул уурхай, хүнд үйлдвэрийн ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, химийн технологи, технологийн шат дамжлагын талаар үнэлэлт, дүгнэлт гаргах, -Түүхий эд болон бүтээгдэхүүний дээж бэлтгэл, судалгаа шинжилгээ, шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээтэй холбоотой ажлуудыг нягталж, дүгнэлт гаргах, -Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, эрсдэлийн хяналтыг хэрэгжүүлэх.

Хамтын ажиллагааны мэргэжилтэн

Ажлын байрны зормлго: Компанийн дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих түншлэл, харилцааг хөгжүүлж ажиллах.  Ажлын байрны үндсэн зорилт Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх, архивлах; Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх; Албан томилолт, хурал уулзалтын зохион байгуулах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Бизнес хөгжлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго Компанийн болон үйлдвэр технологийн паркуудын бизнес хөгжлийн боломжууд, маркетингийн оновчтой шийдлийг тодорхойлж хөгжүүлэх, хэрэгжүүлэх, төр, олон нийт, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төслүүдийн эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн судалгааг тогтмол хийх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах  Ажлын байрны үндсэн зорилт Төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үндэслэлтэй судалгаа тооцоо хийх, бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, компанийн удирдлагыг бодлогын удирдамж, оновчтой шийдэл гаргахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх; Компанийн бизнес төлөвлөгөө боловсруулахад үйлдвэрлэл, технологийн асуудлаар гадаад бодон дотоод орчны шинжилгээ хийх, эрсдэлийг тооцох, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, санал өгөх; Компанийн дотоод үйл ажиллагааны процессын шинжилгээ хийх, үнэлэх, сайжруулах арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Алтай бьюлдинг, 4 давхар Утас: +976 75883399

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.