Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Фэйр файндэр монголиа

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Sales Manager

Farefinder нь аялал жуулчлал, тэр дундаа агаарын тээвэр, нислэгийн тийзний салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Бид хурдацтай хөгжиж буй аялал жуулчлал, технологийн зах зээлд шинэлэг инноваци, авьяаслаг, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэн дэлхийн түвшинд сэтгэж, тэргүүлэх байр суурийг эзлэх эрхэм зорилготой. Та бидэнтэй нэгдсэнээр Улаанбаатар, Монгол дахь төлөөлөгчийн газарт, туршлагатай, чадварлаг хамт олны нэгэн гишүүн болж, гадаад дахь төв оффисын удирдлагатай нягт хамтран ажиллах болно. Та бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүст нислэгийн тийз борлуулах үүрэгтэй ажиллах бөгөөд Developers, Marketing, Data Analyst, Sales, Tour operator, Foreign Relations зэрэг хүчирхэг, олон улсын туршлагатай багийн нэг хэсэг болох юм. Таны баг дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн чадварлаг, туршлагатай хамт олноос бүрдэх бөгөөд урьд өмнө үзэж байгаагүй онцгой аялалд хамтдаа гарна. Өдөр бүр бид шинэ сорилтуудтай нүүр тулж, тасралтгүй суралцдаг бөгөөд таны хувийн болон багаар ажилласан хөдөлмөрийн үр дүн бодит өөрчлөлтийг авчрахыг харахад бид бахархалтай байх болно. Хэрэв та үргэлж өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч шийдэл гаргах чадвартай мөн хурдацтай хөгжиж буй технологийн компанид нэгдэхийг хүсвэл энэ онцгой боломжийг бүү алдаарай!

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Сүхбаатар, 3-р хороо, Seoul plaza 505

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.