Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Гоёот Ухаа" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
УУЛЫН МАСТЕР

Уулын үйлдвэрлэлийн өдөр, сар, жилийн төлөвлөгөөт ажлыг биелүүлэх машин механизмуудыг зөв зохион байгуулан ашиглалтын ажиллагаанд технологийн горимыг мөрдүүлж, уулын ажлыг явуулах. Хөрс болон шимт хөрс хуулах, технологийн зам засах, хөрсний овоолго болон түүнийг хэлбэржүүлэх, бэлтгэх ажилтай холбоотой ажлууд, хөрс болон шимт хөрсний овоолгын ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхэд ажлын үүрэг даалгавар өгөх, байнгын хяналт тавих. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг.

ХҮНД ДААЦЫН МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерын системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх, Шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох зорилгоор хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн механик эвдрэл гэмтлийг оношлох, Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах, Шаардах хуудсыг үндэслэн няраваас шаардлагатай сэлбэг хэрэгслийг хүлээн авах, Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, өнгө үзэмжийг хэвийн байлгах үүднээс систем/тоног хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийх, Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэх, АБТ-д заасан бусад ажил, үүрэг.

АДМИН, ДИСПЕТЧЕР

Уулын хэсгийн өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, бичиг хэрэг хөтлөх, уулын ажлын бүтээлийн болон бусад мэдээ мэдээллийг хүлээн авах, бүртгэх, нэгтгэх, тайлагнах.  Богино, урт хугацааны тайлан боловсруулах. Бусад хэсэг нэгжүүдийн уялдаа холбоог ханган ажиллах.  Холбогдох албан тушаалтныг хэрэгцээт мэдээллээр ханган ажиллах. Уурхайн ажилтнуудын ростерын хуваарь, цагийн бүртгэлийг хөтлөх, хүний нөөцийн анхан шатны бүрдүүлэлтийн ажлыг гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 3-р хороо, Нарны зам гудамж, Вояж зочид буудал, 2 давхар 206 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.