Татварын үйлчилгээ

Грант Торнтоны татварын баг нь таны бизнесийн мөчлөгийн үе шат болгонд тулгарах татварын асуудалд зөвлөгөө өгч, дүн шинжилгээ хийж чадна.
Хэрэв та шинээр бизнесийн гараагаа эхэлж байгаа бол бид танд татварын хуулиар зөвлөгөө өгч, ирээдүйд үүсэх татварын эрсдэлээс сэргийлнэ.
Хэрэв таны бизнес өсөн дэвжиж байгаа бол бид таныг зорилгодоо хүрэхэд тань тусалж хамгийн хэмнэлттэй аргаар татварын төлөвлөлтийг зөвлөнө.
Хэрэв таны бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулж байгаа, явуулахаар төлөвлөж байгаа бол бид танд олон улсын татвар, хил дамнасан ажил гүйлгээ, үнэ шилжилт, цахим худалдаа болон цахим үйлчилгээний татварын асуудлаар зөвлөгөө өгч чадна.
Бид зохион байгуулалттай санхүү, татварын маргааны стратеги, үл хөдлөх хөрөнгийн хэлцэл, нэгдэл, худалдан авалтын татварын төлөвлөлт зэрэг чиглэлээр зөвлөгөө өгөх чадвартай. Манай татварын үйлчилгээ нь танд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, татвараа ил тод, ёс зүйтэй удирдах боломжийг олгодог. Манай татварын мэргэжилтнүүд аливаа торгууль ногдуулалтаас зайлсхийх, өндөр зардалтай татварын шалгалтын эрсдэлийг бууруулахад чиглэсэн татварын тайлагналын үүргээ биелүүлэхэд нь үйлчлүүлэгчид туслах, татварын хууль тогтоомжийн мэдлэгийг тогтмол шинэчлэх, татварын оновчтой схемийг хэрэгжүүлэхэд туслахад бэлэн байна.
Бид таны цаг хугацаа, зардлыг хэмнэж ирээдүйд гарах эрсдэлийг бууруулж ажиллах тул бидэнд хандаж татварын зөвлөгөө авахыг ухаалгаар зөвлөж байна.