Албан тушаалын зорилго: Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд механик инженерийн чиг үүргийн дагуу ажиллана. Төслийн техникийн даалгавар, өгөдөл, судалгааны тайлан, зураг төсөлд дүн шинжилгээ хийх. Үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн холболт, угсралтын зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах, хянах. Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах. Уул уурхай, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн үндсэн ба туслах тоног төхөөрөмж (бутлуур, тээрэм, туузан дамжуурга, шигшүүр, флотацийн тоноглол, ангилан ялгагч гэх мэт)-ийн өргөн хүрээний судалгаа хийх. Төслийн шаардлага, даалгавар, хүдрийн шинж чанар, үйл ажиллагааны нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс хамааруулан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, тооцох, тоног төхөөрөмжийг сонгох. Дүн шинжилгээ хийж тоног төхөөрөмж, механик систем, хэсгүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, төлөвлөх, зураг төсөл зохиох, сонгох. Мэргэжлийн зургийн болон 3D загварчлалын програм дээр үйлдвэр, тоног төхөөрөмжийн зураг хянах, засах, зурах, дизайн байршлыг харах, төлөвлөх, оновчлох. Тоног төхөөрөмжтэй холбоотой суурь, тулгуурын систем, шугам хоолой, тэдгээрийн байршлыг төлөвлөх, тооцох, зураг төсөл зохиох. Үйлдвэрийн хий, шингэн, бусад материалын урсгалын систем, шугам хоолой, шахуурга, насос, даралтат сав, өргөн тээвэрлэх машин механизмын зураг төсөл төлөвлөлтийг хийх, хянах, оновчлох.
Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн ХАБЭА багийн үйл ажиллагааг МУ хууль дүрмийн дагуу удирдан зохион байгуулах. Олон улсын стандартын шаардлагад нийцсэн үр нөлөө бүхий ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах. Нийт ажиллагсдыг ХАБЭАБО-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, ХАБЭАБО-н дотоод шалгалтыг тогтмол явуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ХАБЭАБО-ны хяналт тавих. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны тайланг гаргаж, удирдлагад мэдээллэх. ХАБЭАБО-н дүрэм, журам, зааварчилгаанд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийх, ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах. ХАБЭАБО-н холбогдолтой бүх баримт бичгийг цэгцтэй, зохион байгуулалттайгаар бүрдүүлэх, хадгалах.
Албан тушаалын зорилго: Компанийн үйл ажиллагааны хүрээнд хийхдэх бүх төрлийн гэрээг боловсруулах, хянах, бүртгэл хөтлөх, гэрээний мэдээллээр бусад хэлтэс албадуудыг мэдээллэр хангах. Бүх төрлийн гэрээ контрак, бичиг баримтыг боловсруулах хуулийн хүрээнд хянах (Хуулийн зөвлөхтэй ажиллана) Гэрээний бүртгэл, хадгалалтыг зохих шаардлагын дагуу зохион байгуулж хэрэгжилтэнд хяналт тавих. Сар бүр хийгдсэн гэрээ хэлцлийн статистик тайланг гарган хуулийн зөвлөх, компанийн удирдлагад тайлагнах Гэрээний талаарх мэдээллээр шаардлагатай хэлтэс, албадыг мэдээллээр хангах Гэрээгээр гүйцэтгүүлэх бараа материал, ажил үйлчилгээний дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, МУ-ын болон ОУын стандартын талаарх мэдээллийг бэлтгэх Гэрээний биелэлтэнд хяналт тавих ажилд хууль зүйн туслалцаа үзүүлэх , гэрээний биелэлтийн явцын талаарх мэдээллээр хуулийн зөвлөхөд мэдээллэх МУ- ын хууль тогтоомж , хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын дагуу гэрээ хэлцлийн бичиг баримтыг боловсруулаглсан эсэхэд хяналт тавих Албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагын дагуу гэрээний бүртгэл, хадгалалтыг хийх
Ажлын байрны зорилго: Компанийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцан, хэрэгжилтэд хяналт тавих, Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд болон ирээдүйд бий болох ажлын байрны санал гаргах, судалгаа хийх, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, дүрэм журмыг шинэчлэн сайжруулах, компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хариуцан зохион байгуулах. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн хүний нөөцийн бодлого, шинэ ажилтны сонгон шалгаруулалт, төлөвлөлт, хүний нөөцийн бүрдүүлэлт, боловсон хүчний нөхцөл боломжийг бүрдүүлэх Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай хүний нөөцийн бодлого боловсруулах, шинэчлэх, сайжруулах, бодлогын хэрэгжилтийг хангах Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой журам, дүрэм, заавар болон бусад бичиг баримтын төсөл боловсруулах, хянах, хэрэгжилтэд хяналт тавих Компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хариуцан зохион байгуулах Бүх шатны ажиллах хүчний хөдөлмөрийн сахилга бат, цаг ашиглалтанд хяналт тавьж, хариуцлагыг өндөржүүлэх, компанийн дотоод журмыг сахиулах, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг сахиулахад хяналт тавих Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх, гүйцэтгэл ба ур чадварын үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй оновчтой болгох, санал боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах Сургалт, хөгжлийн хөтөлбөр боловсруулах, бүх шатны сургалт зохион байгуулах Хамт олны дунд таатай бүтээлч уур амьсгал бүрдүүлэх чиг хандлагатай нэгдсэн арга хэмжээ, баяр ёслол, уралдаан тэмцээн, амралт зугаалгыг холбогдох бусад газар, хэлтэс, албадтай хамтран зохион байгуулах
Ажлын байрны зорилго: Компанийн төсөл, хөтөлбөрүүдийг тогтоосон цаг хугацаанд хэрэгжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй орон нутаг дахь өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж ажиллах, орон нутаг дахь нэгжийн удирдлага, нэгж дэх төрийн удирдлагад компанийг төлөөлөн харилцах, шууд удирдах албан тушаалтны заавар, удирдамжийн дагуу төсөл хөтөлбөрийг орон нутаг дахь явц, үр дүнг тухай бүр тайлагнан ажиллах, шаардлагатай асуудлуудыг орон нутаг дахь эрх бүхий албан тушаалтан, алба хэлтэст уламжлах, шийдвэрлүүлэх, орон нутаг дахь төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх. Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Орон нутгийн Төр захиргааны байгууллага болон нутгийн ард иргэдэд компанийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах, тэдэнтэй хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх. Компанийн үйл ажиллагаа тогтвортой явуулахад орон нутгийн зүгээс хуулийн хүрээнд шаардагдах зөвшөөрлүүдийг авхад дэмжлэн болон ажиллах. Нутгийн ард иргэдийг компаний үйл ажиллагааны талаарх бодит мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах. Нутгийн иргэдийн компаний үйл ажиллагаанд хандах хандлага, байр суурийг тодорхойлох, тэдний нийтлэг эрх ашиг сонирхлыг компаний үндсэн үйл ажиллагаатай уялдуулан орон нутагт цаашид баримтлах бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдээллээр компанийн удирдлагыг хангах. Орон нутагтай харицах бодлогын хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу оролцох, өөрийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулах Компанид хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу төслийн зорилго, зорилтод нийцүүлэн удирдлагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хаах үйл ажиллагааг шууд удирдах албан тушаалтны хяналт дор орон нутаг дахь төсөр, хөтөлбөрийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлэх. Компанийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд тухайн орон нутагт ажиллаж буй багийн гишүүдтэй төслийн удирдлагчийн хяналт дор хамтран ажиллах, төслийг хэрэгжүүлэх, төслийн менежментийг сайжруулах хүрээнд санал боловсруулах. Компанийн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдох орон нутаг дахь эрх бүхий байгууллага, албан тушаалтантай компанийг төлөөлөн харилцах, холбогдох баримт бичиг гаргаж өгөх, хүлээн авах болон компани болон орон нутаг дахь эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан хоорондын уялдаа холбоог ханган ажиллах. Хариуцсан ажлын чиг үүргийн хүрээнд төслийн үйл ажиллагааны хүрээнд ажлын заавар, дүрэм, журмыг боловсруулах, түүнд албан ёсны санал боловсруулж танилцуулах.
Ажлын байрны зорилго: Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын халаалт агаар сэлгэлтийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд чиг үүргийн дагуу ажиллана. Барилгын халаалт агаар сэлгэлтийн зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, түүвэр гаргах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах Ажлын зургийн дагуу захиалагчийн болон зохиогчийн хяналт хийж, шаардлагатай тохиолдолд шийдлийг өөрчлөх, баримт бичиг боловсруулах, чанарын хяналт хийх Гадна шугам сүлжээний зураг төсөл болон дулаан механикийн тооцоо хийж зураг төсөл боловсруулах Өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах Техникийн бичиг баримтын мэргэжлийн орчуулга хийх Техникийн болон улсын комисс ажиллуулахад нэгдэж ажиллах Зураг төсөлд норм стандартын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллах