Албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хөтөлж, албан бичгийн стандартад хяналт тавих, байгууллагад ирсэн, байгууллагаас явуулсан баримт бичгийг бүртгэлд авч, холбогдох ажилтнуудад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавих.
Авто худалдааны цогцолборын 20 га талбайн аюулгүй байдлыг ханган ажиллах,
Зах зээл дээр захиалагч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг судлах, олон улсын байгууллагын чанар, үнийн бодлого, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, боломжит хэрэглэгчийг таньж олох, өрсөлдөх давуу талыг олох.
Гүйцэтгэх захирлын хэм хэмжээ тогтоосон тушаал шийдвэрийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, холбогдох албан тушаалтан, нэгжүүдээс санал авч нэгтгэх, эдгээр нь Үндсэн хууль бусад хууль тогтоомжтой нийцэж буй эсэх талаар удирдлагад зөвлөгөө өгөх, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй эрх зүйн актуудын хийдэл, давхардлыг судалж арилгах, хууль тогтоомжийн сан бүрдүүлж ашиглах, бүрэлдэхүүний дунд хууль сурталчлах, албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн зөвлөгөө өгөх, эрүү иргэн, захиргааны хэрэг маргааныг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагыг төлөөлж нэхэмжлэгч, хариуцагчаар оролцоход оршино.