Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оюун ухааны музeй

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЕБС-д англи хэлний багш ажилд авна

БЗД, 13 хороололд байрлалтай Оюун ухааны олон улсын музейн харьяа сэтгэхүй хөгжүүлэх, гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Оюуны оньс бүрэн дунд сургууль цэцэрлэгийн цогцолборт / мэргэжлийн англи хэлний багш ажилд авна. Бага насны хүүхдэд англи хэл зааж байсан туршлага шаардлагатай. Манай сургууль нь Оксфордын англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба англи хэлийг " english as second language' системээр сурагчдад англи хэлийг ахисан түвшинд эзэмшүүлэх зорилготой. Англи хэлний багш тус бүр нь 20-25 хүртэл сурагчидтай 1-10 дугаар ангийн сурагчдад хичээл заадаг ба ном сурах бичиг, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, цахим хэрэглэгдэхүүн нь Оксфордын их сургуулиас өгөгдөх болно. Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлтэй, багаар ажиллах чадвартай багшийг өрсөлдөхүйц цалин хангамж найрсаг хамт олон хүлээж байна. 

Хувийн цэцэрлэгт эрхлэгч ажилд авна

13 хороололд байршилтай хувийн цэцэрлэгт СӨБ мэргэжлийн эрхлэгч ажилд авна. Үндсэн болон нэмэлт хөтөлбөрийн багш 8 хүнтэй баг удирдаж ажиллана.  - байгууллага, эцэг эхийн хооронд гүүр болж ажиллана. - Багш нарын хөтөлбөр төлөвлөгөөг хянаж батална. -Цөм хөтөлбөрийн болон нэмэлт хичээлийн багш нарын хичээлд тогтмол сууж хяналт үнэлгээ хийж сургалтын чанар стандартыг хянаж үнэлж зөвлөх үүрэгтэй. - Байгууллагын сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөг ТУЗ-аар батлуулж үйл ажиллагааанууд төлөвлөгдсөн цагтаа явагдсан байх  -Боловсролын шат шатны байгууллагад өгөх мэдээ тайланг цаг хугацаанд гаргаж өгөх  

ЕБСургуульд тогооч ажилд авна

БЗД, 13 хороололд байрлалтай Оюуны оньс сургуульд мэргэжлийн тогооч ажилд авна. Батлагдсан цэсийн дагуу өдөрт 150 орчим хүүхдийн үдийн цай, өдрийн хоолыг 2 тогооч, 1 бэлтгэгчийн хамт хийнэ. Монгол үндэсний хоол болон хүүхдэд тохирсон зууш, хоол, нарийн боов хийнэ. Ажлын цаг: Даваа-Баасан. 08.30- 17.30 цаг

ЕБС-д бага ангийн багш ажилд авна

Оюун ухааны олон улсын музейн харьяа сэтгэхүй хөгжүүлэх, гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Оюуны оньс ЕБС мэргэжлийн бага ангийн багш ажилд авна.  Бага боловсролын багшийн үндсэн үүргийг гүйцэтгэнэ. 20 хүртэлх хүүхэдтэй анги даана.  Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг цаг хугацаанд нь боловсруулна. Багш,эцэг эх, сурагчийн гурвалсан хамтын ажиллагааг өндөр хэмжээнд тавина.  Шинэ төгсөгч байж болно. Тэтгэвэрт гарсан багш байж болно.

Сургуулийн гал тогоонд туслах тогооч/ бэлтгэгч авн

БЗД, 13 хороололд байрлалтай хувийн сургуулийн гал тогоонд бэлтгэгч ажилд авна Гал тогооны 2 тогоочид хүүхдийн үдийн цай, өдрийн хоол бэлтгэхэд тусалж ногоо арилгаж цэвэрлэгээ хийнэ.  Ажлын цаг: Даваа-Баасан гарагт 08.30-17.00.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД,13 хороолол,зүүн 4 зам, ОУОУ музей

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.