Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

POCKET

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Борлуулалтын менежер /Итгэлцэл/

Зах зээлийн болон өрсөлдөгчийн бүтээгдэхүүн, үйчилгээний судалгаа шинжилгээ хийх; Итгэлцлийн борлуулалт, үйлчилгээг хрэглэгчид таниулах; Борлуулалтын төлөвлөгөөний дагуу харилцагчаас итгэлцэл татах, багцыг нэмэгдүүлэх; Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл сайжруулах, тайлан мэдээ боловсруулах, тайлагнах; Харилцагчийг үнэн зөв мэдээллээр хангах, халамжлах;

Дотоод аудитор

Байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг хангуулах, зөрчил дахин давтагдахаас сэргийлэх

Хүний нөөцийн менежер

Батлагдсан бүтэц орон тооны дагуу бүрдүүлэлт хийх, сонгон шалгаруулалтыг хариуцах; Хөдөлмөрийн харилцаатай холбоотой чиг үүрэг бүхий ажлууд хариуцах; Ажилтнуудын хувийн хэргийн бүрдэл, бүрэн бүтэн байдал, архивлалт, системд бүртгэх; Цаг бүртгэлийн тайлан гаргах, хяналт тавих; Холбогдох тайлан мэдээг цаг тухай бүр гаргах, тайлагнах; Хүний нөөцийн үндсэн функцуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах; Байгууллагын соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулах; Чиг үүргийн дагуу бусад ажил үүрэг.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер

Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үндсэн үйл ажиллагааг автоматжуулах, процессийг сайжруулахад чиглэсэн бизнес төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг гол зорилгоо болгоно.   Систем нийлүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагад тухайн төслийн хүрээнд хийгдэх программын шаардлагыг гаргах Зах зээлийн хүрээг тэлэх, харилцагчийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх судалгаа шинжилгээ хийх, нэвтрүүлэх Байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа гар ажиллагааг автоматжуулахад чиглэсэн функцийн болон системийн сайжруулалт хийх, нэвтрүүлэх Олон улсын зах зээлд нэвтрэхэд шаардагдах судалгаа шинжилгээг хийж, холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх Бусад цаг үеийн шинж чанартай ажлуудыг судалгаанд суурилсан байдлаар цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлэх Вебсайт, мобайл апп, дотоод системүүдийн UI/UX дизайнд өөрчлөлт оруулах санал санаачлага гаргах, дэмжлэг үзүүлэх.

Тайлагнал хариуцсан ахлах нягтлан бодогч

Компанийн санхүү, татварын тайланг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу тайлагнан, хөтлөн явуулж, цаг хугацаанд нь гаргаж байгаа эсэхэд хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах Компанийн санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, тайлагнах НББ журам боловсруулах, ЕД-ийн дансны төлөвлөгөө гаргах АБТ-д заасны дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх

Санхүүгийн шинжээч, дата аналист

Компанийн үйл ажиллагааны талаархи санхүүгийн мэдээлэл боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг урьдчилан тооцоолох, цуглуулсан тоон мэдээлэлд үндэслэн оновчтой шийдэл гаргах, компанийн одоо байгаа болон шинээр гаргах бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслийн үр ашгийн тооцооллыг хийх.

Борлуулалт, үйлчилгээний мэргэжилтэн

Үйлчилгээний стандартын дагуу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх; Хэрэглэгч, харилцагчид компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үнэн зөв мэдээ, мэдээлэл өгөх; Компанийн борлуулалтын төлөвлөгөөг хангах, хувийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг биелүүлэх; Харилцагчтай гэрээ байгуулах стандартын дагуу гэрээ байгуулах, гэрээ цуцлах; Архивын стандартын дагуу гэрээг хүлээлгэн өгөх;  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Парисын гудамж- 42,Ай Си тауэр , 13 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.