Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хан Алтай Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ҮЙЛДВЭРИЙН ЗАСВАРЫН СУРГАГЧ- Уурхайд

Бутллуурын үйлдвэрлэлт ажиллаж буй ажилтны аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх,  компаний хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавьж тасралтгүй сайжруулж ажиллана.  Үйлдвэрийн ажилтнуудад жил бүрийн мэдлэг, ур чадварын үнэлгээ хийх хуваарь гаргаж, төлөвлөгөөний дагуу үнэлгээ хийх, ингэхдээ ур чадварын бүхий л төрөл, чиглэлээр хийх

СЭЛБЭГИЙН АЖИЛТАН-Уурхай

Машин механизм,техник, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал хэвийн үйл ажиллагааг хангах засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай сэлбэг, багаж хэрэгслийг эд хөрөнгийн картаар олгох, буцаан бүртгэн авах Хэлтэст бүртгэлтэй багажнуудын ажиллагааг шалгах, ашиглах боломжгүй болсон багажыг актлах ,эвдэрлийн шалтгааныг тодорхойлох санаачлага гаргаж ажиллах

МЕХАНИК-УБ байршилд /ТЗҮХ/

Техник, хүнд машин механизмын өдөр тутмын хэвийн ажиллагааг тасралтгүй хангах Засвар, үйлчилгээний ажлыг удирдлагын заавар, төлөвлөгөөний дагуу чанартай, түргэн шуурхай гүйцэтгэх Засвартай байгаа техник, эд ангийг хүлээн авч төслийн талбайд хүргэх, итгэмжлэгдсэн засварын төвд хүлээлгэн өгөх, хүлээн авах Техник, засвар үйлчилгээний сэлбэг, бараа материалыг шалгаж хүлээн авах

Зардлын хянагч /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

CAPEX, OPEX зардлын гүйцэтгэл хянах Forecast, Variance, Change Order тайлан гаргах Төлбөрийн баримт, гэрээний зөрүү хянах Төсөв хэтрэх эрсдэлийг урьдчилан тооцох, тайлагнах Сар, улирал, жилийн санхүүгийн гүйцэтгэлийн тайлан бэлтгэх Төслийн эдийн засгийн шинжилгээ хийх Бүтээн байгуулалтын төсвийг боловсруулах Төсвийн зардал, орлого, ашигт ажиллагааг хянах Төсөлд шаардлагатай санхүүгийн мэдээллийг цуглуулах Эдийн засгийн тайлан, дүн шинжилгээ хийх Төслийн явцын тайланг бэлтгэх, дүн шинжилгээ хийх Хамтран ажилладаг талуудтай харилцах, тайлангийн мэдээллийг хуваалцах Төслийн эдийн засгийн үр ашиг, зардлын үр ашгийг дүгнэх

УНИВЕРСАЛ ТРАКТОРЫН ОПЕРАТОР /КДБХ/

Газар шорооны ажил, тэгшилгээ, нүх ухах, хөрс ачих, зөөвөрлөх Бараа материал ачиж буулгах, зам засварын ажил гүйцэтгэх Цас цэвэрлэгээ болон бусад тусгай чиг үүргийн ажил гүйцэтгэх Техникийн өдөр тутмын үзлэг, урьдчилан сэргийлэх засварын бүртгэл хөтлөх Шатахуун, тос тосолгоо болон техникийн шингэний хэмжээг хянах, зөв ашиглах Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байгаль орчны дүрэм журмыг чанд сахих Осол, гэмтэл, эвдрэлийн талаар удирдлага болон Онцгой байдлын шуурхай утсанд цаг алдалгүй мэдэгдэх Багаар уялдаа холбоотой ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх Шаардлагатай тохиолдолд өөр төрлийн техник дээр ажиллах Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах

Өөрөө буулгагчийн оператор /Уул/

                                               Гүйцэтгэх үндсэн үүрэг: Техникийн анхан шатны үзлэгийг бүрэн хийх өндөр мэдлэг чадвартай байх, Техникийн гэмтэл оношлогоог ахисан түвшинд хийдэг байх, Техникийн жолоодох ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх, ИТА нарын өгсөн хуваарилалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн өдөр тутмын нормыг биелүүлж ажиллах,      

Хүний нөөцийн мэргэжилтэн /хөдөлмөрийн харилцаа/

Ажлын байрны тодорхололтод заагдсан ажил үүрэг хийж гүйцэтгэх Хөдөлмөрийн харилцаа, дүрэм журмыг хэрэгжүүлэх Ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах процессуудыг зохион байгуулах Хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Ажилтнуудад сургалт, хөгжлийн боломжуудыг санал болгох Ажилтнуудад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх Ажилчдын гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх Хүний нөөцийн мэдээллийн системийг удирдах

БАРИЛГЫН ИНЖЕНЕР /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Барилгын талбайн бүхий л үйл ажиллагаануудыг ажил эхлэхийн өмнө тодорхойлон төлөвлөх, зохион байгуулах, хариуцан ажиллах Барилгын үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх Батлагдсан зураг төслийн дагуу талбайн ажил дүрэм журмын дагуу явагдахад анхаарах, өдөр тутмын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу эсэхэд хяналт тавьж, талбайн ажилчдад дэмжлэг өгч хамтран ажиллах Гүйцэтгэгч компаний өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлэх, мэргэжлийн зөвлөгөө чиглэлийг өгөх,  барилгын талбайн үйл ажиллагааг хянах, хяналтын явцын мэдээ, тайланг удирдах ажилтанд танилцуулж, ажлын гүйцэтгэлийг гарган үнэлүүлэх Гүйцэтгэгч компаний барилга угсралтын ажилтай холбоотой бичиг баримтын бүрдэлд хяналт тавих, акт болон улаан журнал хөтлөлтийг нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх Шаардлагатай жижиг барилга угсралт болон тохижилтын ажлын зураглал, төлөвлөгөөг гаргаж батлуулах Төслийн талбайд байгаа бүх барилга байгууламжтай холбоотой ажлуудад үе шатны хяналт хийх ХАБЭА-н дүрэм журмуудыг баримлан гэрээт гүйцэтгэгч нарт чиглэл үүрэг өгөх, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоож, аюул ослоос сэрийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

БАРИЛГА УГСРАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /ХӨГЖИЛ/

Барилгын талбайн бүхий л үйл ажиллагаануудыг ажил эхлэхийн өмнө тодорхойлон төлөвлөх, зохион байгуулах, хариуцан ажиллах Барилгын үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх Батлагдсан зураг төслийн дагуу талбайн ажил дүрэм журмын дагуу явагдахад анхаарах, өдөр тутмын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу эсэхэд хяналт тавьж, талбайн ажилчдад дэмжлэг өгч хамтран ажиллах Гүйцэтгэгч компаний өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлэх, мэргэжлийн зөвлөгөө чиглэлийг өгөх,  барилгын талбайн үйл ажиллагааг хянах, хяналтын явцын мэдээ, тайланг удирдах ажилтанд танилцуулж, ажлын гүйцэтгэлийг гарган үнэлүүлэх Гүйцэтгэгч компаний барилга угсралтын ажилтай холбоотой бичиг баримтын бүрдэлд хяналт тавих, акт болон улаан журнал хөтлөлтийг нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх Шаардлагатай жижиг барилга угсралт болон тохижилтын ажлын зураглал, төлөвлөгөөг гаргаж батлуулах Төслийн талбайд байгаа бүх барилга байгууламжтай холбоотой ажлуудад үе шатны хяналт хийх ХАБЭА-н дүрэм журмуудыг баримлан гэрээт гүйцэтгэгч нарт чиглэл үүрэг өгөх, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоож, аюул ослоос сэрийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

Уурхайн хүний нөөцийн ажилтан /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэг хийж гүйцэтгэх Компаний хүний нөөцийн сул орон тооны анхан шатны мэдээллэл бэлдэх Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох журмын дагуу хийж гүйцэтгэх Ажилтнуудын ээлж солилцох нэрс болон мэдээлэл бэлдэх Ажилтнуудын цагийн бүртгэлийг хөтлөх Шууд удирдлагад ажлаа цаг тухай бүрт тайлагнах, мэдээллээр хангах

ЦАХИЛГААНЧИН /КДБХ/

Өргөө кемпийн нийт цахилгааны урсгал засвар болон үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хариуцах, тогтмол хяналт шалгалт хийх

БАРАА МАТЕРИАЛЫН НЯГТЛАН БОДОГЧ- УБ

Агуулахын бүртгэл, хяналт: Бараа материалын орлогын бүртгэлд НББ-ийн олон стандарт, хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хяналт тавьж, өглөг үүсгэх Бараа материалын зарлагын бүртгэлд НББ-ийн олон стандарт, хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хяналт тавих, хөдөлгөөний /манифест/ бүртгэлтэй тулгах Бараа материалын үлдэгдэлд хяналт тавих Тооллого, тайлан: Агуулахын тооллогыг сар бүр тогтмол зохион байгуулж, тооллого хийх Тооллогын зөрүүг илрүүлж, шалтгааныг тодорхойлох, холбогдох албаны хүмүүст мэдээлэх, тооллогын тайлан баталгаажуулах Сар бүрийн тайлан хаахад шаардлагатай бүртгэлийг хянах Холбогдох бусад: Холбоотой талуудын тооцоо нийлэлт, нэгтгэл Авлага, өглөгийн үлдэгдэл баталгаажуулах

ЦАХИЛГААНЫ СУРГАГЧ- Уурхайд

Суралцагчдад цахилгаан систем, автоматжуулалт, үйлдвэрлэлийн цахилгааны хэрэглээ, аюулгүй ажиллагааны талаарх онол болон практик мэдлэг олгох. Үйлдвэрийн орчинд ажиллах мэргэжлийн ур чадвартай, бие даан эрчим хүчний тооцоо хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах

КОНВЕЙРИЙН МЕХАНИК /Бутлуур/- Уурхай

Конвейрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах  Тоног төхөөрөмжийн задаргааны зураг, схем уншиж чаддаг байх Бутлуурын конвейрын өдөр тутмын засвар% тосолгоо үйлчилгээг хийх

УУРХАЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧ /КДБХ/

МУ-ын жолоодох эрхийн D ангилалтай, хүчинтэй байх Мэргэжлийн тээврийн жолоочийн үнэмлэхтэй Хот хоорондын болон уртын тээврийн чиглэлд 1-3 жил ажилласан туршлагатай Автобус жолоодох ур чадвар сайтай, найдвартай, хариуцлагатай Засвар үйлчилгээ хийх анхан шатны мэдлэгтэй, өөрийгөө зохион байгуулах чадвартай Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ ТЕХНИКЧ /ЦХ/

35/10кВ-ын ЦДАШ-ын хуурай салгуур, трансформатор, КТПН-үүд дээр сэлгэн залгалтын болон ашиглалтын үйл ажиллагааг диспетчер инженерүүдийн удирдлага дор гүйцэтгэх АУЭХС-тэй шуурхай ажиллагаанд харилцан уялдаатай ажиллах 10кВ-н хаалттай хуваарилах байгууламжид тоноглолын найдвартай байдлыг ханган ажиллах Бусад нийтлэг үүрэг, удирдлагаас оноосон үүрэг даалгавруудыг гүйцэтгэх

МЕХАНИК /ТЗҮХ/

Уурхай дээр ашиглаж байгаа хүнд машин механизмын үзлэг оношилгоо хийх, засвар үйлчилгээ үзүүлэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх

ДУГУЙН МЕХАНИК /ТЗҮХ/

Уурхай дээр ашиглаж байгаа хүнд машин механизмын үзлэг оношилгоо хийх дугуйн механик засвар үйлчилгээ үзүүлэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх

ЗОРЧИГТ ТЭЭВРИЙН ЖОЛООЧ

МУ-ын жолоодох эрхийн D ангилалтай, хүчинтэй байх Мэргэжлийн тээврийн жолоочийн үнэмлэхтэй Хот хоорондын болон уртын тээврийн чиглэлд 3-5 жил ажилласан туршлагатай Автобус жолоодох ур чадвар сайтай, найдвартай, хариуцлагатай Засвар үйлчилгээ хийх анхан шатны мэдлэгтэй, өөрийгөө зохион байгуулах чадвартай Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

Материал координатор /хӨГЖИЛ ТӨСӨЛ/

Барилгын материалын координатор хийх Ажилтнуудын өдөр тутмын бүртгэл, цаг бүртгэлийг хариуцах Ажилтнуудын ростерын хуваарийн зохицуулалтыг хийх, ажилчдын аяллыг зохион байгуулах Бусад газар, хэлтсүүдтэй холбоотой бичиг хэргийн ажлуудыг хийж гүйцэтгэх Холбогдох хэлтсийн 7 хоног болон сар бүрийн тайланг нэгтгэх Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр хийж гүйцэтгэх

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /Бутлуур/-Уурхайд

-Бутлуурын хэлтсийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлж хурдан хугацаанд шийдвэр засаж сайжруулах - Өндөр бага дунд хүчин чадлын дизель цахилгаан генератор, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах -Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгүүлнэ.

Цахилгааны төлөвлөгч /ЦХ/

Цахилгааны хэлтсийн өдөр тутам, сар, жилийн тайлант тооцооллууд болон богино болон урт хугацааны төлөвлөлтийг хийх SAP систем дээр бараа материалын захиалга үүсгэх

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /КДБХ/

Кемпийн өдөр тутмын цахилгааны хэвийн ажиллагааг ханган ажиллах Туслан гүйцэтгэх бригад болон компаниудыг хянах Удирдлагыг мэдээллээр хангах Төслийг тасралтгүй чанартай ажиллагаагаар хангах Барилгын цахилгааны угсралтын зурагт санал шийдэл дэвшүүлэх, алдааг завсарлуулах, мэдээлэх шаардлагатай тохиолдолд өөрчлөлтийн болон гүйцэтгэлийн зураг гаргах Төслийн цахилгааны зургийг шинээр зурах, давхцалыг хянах, тооцоолол хийх

Зураг төслийн инженер - Механик, шугам хоолой /ТГ/

Шугам хоолой, механик инженерийн зураг төслийг холбогдох норм, стандартын дагуу боловсруулах Инженерчлэл, барилгын багтай уялдаа холбоотой ажиллах Материалын тооцоо, системийн хүчин чадлын тооцоолол хийх Барилгын талбайд техникийн шийдлийг тайлбарлах, заавар зөвлөгөө өгөх Зураг төслийн өөрчлөлт, сайжруулалтыг бүртгэх, баримтжуулах Баримт бичиг, тайлан, техникийн дагалдах бичиг баримт боловсруулах

Зураг төслийн инженер - Барилга /ТГ/

Барилга бүтээцийн зураг төслийг холбогдох норм, дүрэм, стандартын дагуу боловсруулах Төслийн инженерүүд, архитектор, төлөвлөлтийн багтай нягт хамтран ажиллах Зураг төсөл дээр тулгуурлан материалын тооцоо, хэмжилт гаргах Барилгын гүйцэтгэлийн явцад зурагтай холбоотой инженерийн дэмжлэг үзүүлэх Талбай дээр хийсэн өөрчлөлтүүдийг бүртгэж, зураг төсөлд тусгах Зураг төсөлтэй холбоотой баримт бичиг боловсруулах, архивлах

Төслийн төлөвлөгч - Цахилгаан, хэмжүүр /ТГ/

Төслийн хэрэгжилтийн хүрээнд цахилгаан, хэмжүүрийн чиглэлээр шаардлагатай ажлуудыг төлөвлөх, хуваарилах, уялдуулан зохион байгуулах Цахилгаан тоног төхөөрөмж, хэмжилтийн системийн суурилуулалт, холболт, туршилт, ашиглалттай холбоотой ажлуудын гүйцэтгэлд хяналт тавих Захиалагч, зураг төсөл боловсруулагч, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах Ажлын явц, төлөвлөгөө, гүйцэтгэлийг тайлагнах, эрсдэлийн үнэлгээ, эрэмбэлэлтийг боловсруулах Хамгийн үр ашигтай инженерийн шийдлүүдийг санал болгох, хэрэгжүүлэх Төслийн цар хүрээ, хуваарийн дагуу нөөц (хүний нөөц, материал, техник)-ийг оновчтой төлөвлөх Стандартад нийцсэн гүйцэтгэл хангаж ажиллах, EHS болон ХАБЭА-н дүрэм журмыг мөрдүүлэх

Төслийн төлөвлөгч - Барилга /ТГ/

Барилгын ажилд зориулсан үндсэн хуваарь гаргах (MS Project ашиглан) Өдөр тутмын болон 7 хоногийн явцыг бүртгэж, тайлагнах Хугацааны зөрүү, саатлыг илрүүлж, багуудад мэдээлэх Барилгын баг, ханган нийлүүлэгчидтэй уялдаа холбоотой ажиллах

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /ТГ/

Барилгын зургийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр судалгаа хийх.  Төслийн барилгын үйл явцын зураг төсөл болон бичиг баримтыг хянах   Барилга угсралтын болон Худалдан авалтын багт дэмжлэг үзүүлэх  Цахилгаан хангамж, төлөвлөлтийн анхан шатны техникийн зураг төсөл боловсруулах.   Холбоо, автоматжуулалтын анхан шатны зураг төслийг боловсруулах.  Цахилгааны анхан шатны материалын түүврийг гаргах.  Цахилгаан, холбоо дохиолол, автоматжуулалтын материалын техникийн тодорхойлолт бэлтгэх.  Цахилгаан, холбооны хэсгийн ажлын хүрээг бэлтгэн гаргах.  Цахилгааны зураг төсөл хянах, тайлан бэлтгэх.  Цахилгааны гүйцэтгэлийн зургийг хянах баталгаажуулах. 

БАРИЛГЫН ИНЖЕНЕР /ТГ/

Барилгын талбайд батлагдсан зураг төслийн дагуу баталсан ажлын гэрээний чиг үүрэг цар хүрээний дагуу бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, барилгын хэвийн үйл ажиллагааг хангах, төслийн талбайн бүхий л үйл ажиллагааг удирдан ажиллах, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах.  Талбайн барилга байгууламжийг хэвийн осол зөрчилгүй ажиллуулахын тулд талбайн зохион байгуулалтын зургийг гарган түүний дагуу чиглүүлэн аюулгүй найдвартай ажлыг зохион байгуулах.  Төслийн талбайн нийт туслан гүйцэтгэгч компаниуд болон бусад бүх ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах дээр шаардлага тавин хянан ажиллах.   Хариуцсан төслийн барилга байгууламжийн ажлын аргачлал, хүн хүчний төлөвлөлт, машин механизмын нөөц, хуваарилалт, гүйцэтгэлийн чанарт хяналт тавин багтаа өдөр бүр танилцуулах, хамтран төлөвлөх, шийдвэр гаргах. 

Бульдозер /Гинжит түрэгчийн оператор/

-Хөрс болон хүдрийн овоолго болон бусад технологийн ажлыг уулын мастер болон бусад инженерийн өсгөн чиглэлийн дагуу аюулгүй хийж гүйцэтгэх -Өөрийн болон техникийн ажлын талбайн аюулгүй байдлыг хангаж ажиллана

ЦАЛИН ХӨЛС KPI АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН-УБ

- Гүйцэтгэлийн үнэлгээний системийг нэвтрүүлэх - Гүйцэтгэлийн үнэлгээний журам, арга аргачлалыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээг хийх талаар удирдах ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийг үнэлэх ажилд тэдэнд дэмжлэг үзүүлэх - Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах - Цагийн тайлан, цалин хөлсний систем дээр ажиллах - Сар бүрийн цагийн тайлан гаргах, гүйцэтгэлийн үнэлгээг тооцох - Төрөл бүрийн судалгааг өгөгдсөн чиглэлийн дагуу хийж үр дүнг удирдлагадаа танилцуулж байх.

МЕХАНИК ИНЖЕНЕР- БУТЛУУР

Бутлуурын болон Конвейрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах Жил сар улирлын төлөвлөгөө гаргах, захиалга хийх Тоног төхөөрөмжийн задаргааны зураг, схем унших чадвартай 

ӨНДӨР ЭРСДЛИЙН СУРГАГЧ- Уурхайд

 Ажлын байр бүрийн өндөр эрсдэлийн сургалтын хэрэгцээ шаардлагыг судлах, тодорхойлох, сургалт төлөвлөх, сургалт зааварчилгаа зохион байгуулалт хийх, шаардлагатай үед үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Хууль дүрэм, журам болон ISO стандартын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах АА журмыг сайжруулахад санал оруулах, давтан сургалтын хэрэгцээ шаардлагыг дүгнэхэд оролцох  АБТ заагдсан бусад чиг үүрэг

КОНВЕЙРИЙН МЕХАНИК /Бутлуур/- Уурхай

Конвейрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах  Тоног төхөөрөмжийн задаргааны зураг, схем уншиж чаддаг байх Бутлуурын конвейрын өдөр тутмын засвар% тосолгоо үйлчилгээг хийх

РЕЛЕ ХАМГААЛАЛТЫН МОНТЁР /ЦХ/

Их болон урсгал засвар, үзлэг үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөт график, технологийн горимын дагуу чанартай хийж гүйцэтгэх Техник, технологийн шинэчлэлт, өргөтгөлийн ажлын өндөр түвшинд гүйцэтгэх

АВТЫН ЦАХИЛГААНЧИН /ТЗҮХ/

Уул уурхайн техник, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах Цахилгаан болон оношлогоо, засвар үйлчилгээг чанартай, шуурхай гүйцэтгэх Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцсан мастер, инженерт тайлагнаж ажиллах Ажлын зохион байгуулалт, аюулгүй ажиллагааг чанд мөрдөх

Нуруулдан уусгалтын туслах оператор

-            Нуруулдан уусгалтын оператор нь Боловсруулах үйлдвэрийн ерөнхий мастер, нуруулднгийн ээлжийн мастер болон металлургичийн удирдлаган дор ажиллаж түүнд ажлаа тайлагнана. -            Нуруулдан уусгалтын опертор нь нуруулдан уусгах талбайд хяналт тавьж уусгалтыг хэвийн явуулж хөдөлгөөнт тоног төхөөрөмж машин механизмд хяналт тавих, нуруулдсан талбайг сийрэгжүүлэх, эммитер татах зэрэг үйл ажиллагааны нэгдсэн журмын дагуу аюулгүй байдлыг ханган мастерын өгсөн нарядын дагуу ажиллуулна.   Ээлжийн явцад нуруулдан уусгах талбайн шугам хоолойд үзлэг шалгалтыг тогтмол хийж үйлдвэрийн технологид ноцтой асуудал үүсэхээс ямагт урьдчилан сэргийлж ажиллах ба аливаа гэнэтийн гэмтэл доголдлыг цаг алдалгүй ерөнхий мастертаа мэдэгдэж засуулах арга хэмжээг авна.

Металлургич

Металлургийн тооцоолол болон урвалжийн зарцуулалт, лабораторийн үйл ажиллагааг хянах Үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих, технологийн туршилт судалгаа хийх Шинжилгээний үр дүнг хянах, чанарын хяналт хийх, Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг даган мөрдөж ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг гүйцэтгэх,

Металлургич /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Металлургийн тооцоолол болон урвалжийн зарцуулалт, лабораторийн үйл ажиллагааг хянах Үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих, технологийн туршилт судалгаа хийх Шинжилгээний үр дүнг хянах, чанарын хяналт хийх Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг даган мөрдөж ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг гүйцэтгэх

БУТЛУУРЫН ОПЕРАТОР- Уурхайд

- Ээлжийн мастерын наряд зааварчилгааны дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ - Бутлуурын тоног төхөөрөмжийн жигд үйл ажиллагаанд хяналт тавих - Шигшүүрийн тор солих, бардук солих, агаар шүүгч цэвэрлэх, бутлуурын цэвэрлэгээ хийх гэх мэт ажлууд хийгдэнэ

ГЭНЭТИЙН ОСЛЫН ҮЕД ХАРИУ ҮЗҮҮЛЭХ БАГИЙН АХЛАХ-On s

Ээлжийн бие бүрэлдэхүүнийг  өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах. Уурхайн талбайд үүссэн онцгой нөхцөл, гал ослын үед гал унтраах удирдагчийн /талбарын захирагч/ үүрэг гүйцэтгэх Уурхайн ажлын ачааллыг харгалзан бие бүрэлдэхүүний өдөр тутмын дадлага сургуулилтын хугацааг төлөвлөн, зохион байгуулах замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадавхийг хангах; Гал унтраах автомашин, гал унтраах систем, аврах багаж хэрэгслүүд, хорт хий утаанаас хамгаалах баг, холбооны хэрэгсэл, гал унтраах нөөц хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, хяналт тавьж ажиллах

МЕХАНИК ИНЖЕНЕР- БУТЛУУР

Бутлуурын болон Конвейрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах Жил сар улирлын төлөвлөгөө гаргах, захиалга хийх Тоног төхөөрөмжийн задаргааны зураг, схем унших чадвартай 

УУЛЫН МАСТЕР-Уурхайд

Өөрийн хариуцсан ээлжийн уулын үйл ажиллагааг төлөвлөлтийн дагуу явуулахад анхаарах, операторуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах, ээлжийн төлөвлөсөн бүтээлт цагийг бүрэн ашиглах Уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотой ажлын наряд өгөх, тухайн өдрийн төлөвлөлтийн дагуу ажлын төлөвлөгөөг гаргах, шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу явагдах эсэхэд хяналт тавих Уурхайн олборлолтын өдөр тутмын үйл ажиллагаа аюулгүй ажиллагааны дүрэм горим, байгаль орчны холбогдох хууль дүрмийн дагуу явагдаж буй эсэхэд анхаарах, хяналт тавих

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СУРГАГЧ- Уурхайд

Нийт үйлдвэрлэлийн бүсийн хэмжээнд ажиллаж буй операторууд, үндсэн болон гэрээт ажилтны аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх,  компаний хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавьж тасралтгүй сайжруулж ажиллана.

ЦАХИЛГААНЫ СУРГАГЧ- Уурхайд

Суралцагчдад цахилгаан систем, автоматжуулалт, үйлдвэрлэлийн цахилгааны хэрэглээ, аюулгүй ажиллагааны талаарх онол болон практик мэдлэг олгох. Үйлдвэрийн орчинд ажиллах мэргэжлийн ур чадвартай, бие даан эрчим хүчний тооцоо хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН-Уурхайд

“Хан Алтай ресурс” ХХК-ийн төслийн талбай дах уурхайн хүний нөөцийн үндсэн чиг үүргүүдийг хариуцан хэрэгжүүлэх Хүний нөөцийн бодлогын хөгжилд чиглэсэн багийн ажил болон төслийн багийн гишүүн байж багаар хамтран ажиллах Хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах

ЭМАА АХЛАХ ЗӨВЛӨХ-Уурхайд

ЭМАА-ны гүйцэтгэлийг сайжруулах, соёлыг бий болгох, идэвхжүүлэх үйл ажиллагааг бий болгоход манлайн оролцох Аудит, үзлэгт идэвхтэй оролцож тухайн ажлын хэсгийн үйл ажиллагааг ЭМАА-ын стандарт болон холбогдох хууль, дүрэмд нийцүүлэх Аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох процесс болон сургалт явуулахад оролцох ЭМАА-ын төлөвлөгөөт, удирдамжийн дагуу ажлын хэсэгт орж ажиллах, дэмжлэг үзүүлэх Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах ЭМАА-ы төлөвлөгөөг боловсруулж, удирдах ажилтнаар баталгаажуулах, төлөвлөгөөнд өдөр тутам хийгдэх хяналтын ажлуудыг байршил, нэршил, төрлөөр нь тодорхой тусгаж өгөх Осол зөрчлийн удирдлагын журам, Аюул эрсдэлийн удирдлагын журмыг мөрдлөг болгон ажиллах ЭМАА зөвлөх ажилтнуудыг удирдлагаар хангаж өдөр тутмын ажлыг зохион байгуулах

ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ- Уурхайд

Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зөвшөөрлийг хүлээн авах; Зөвшөөрөлтэй холбоотой ажлын бүх үе шатыг зохион байгуулах(тухайлбал, бичиг баримтыг зөвшөөрөл олгогч байгууллагын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, бичиг баримтуудыг цаг тухайд нь хүлээлгэн өгөх); Хууль, бодлого журам болон үйлдвэрлэлийн стандартад шинээр бий болсон өөрчлөлт, оролцогч талуудын тухай мэдээллийг тогтмол судлах; Зөвшөөрлийн баг болон инженерийн багуудын хоорондын ажлын уялдааг хянах, зохион байгуулах Зөвшөөрөл олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, тавигдсан шаардлагад нь нийцүүлэн бичиг баримтыг хүлээлгэн өгч зөвшөөрлийг хүлээн авах

Өөрөө буулгагчийн оператор /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг хийж гүйцэтгэнэ Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй ажиллагааг мөрдөн, үр бүтээлтэй ажиллах Өдөр тутмын техникийн тойрох үзлэгийг бүрэн хийх мэдлэг чадвартай Техникийн анхааруулга болон эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь мэдэгдэх үүрэгтэй Техникийн жолоодох ур чадвартай, өөрийн хариуцсан техниктээ өөриймсөг хандлагатай Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ

Экскаваторын оператор /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/

Ажлын байранд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс болон баяжмалыг технологийн зааврын дагуу ухаж, ачих ажлыг хийж гүйцэтгэнэ Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй ажиллагааг мөрдөн, үр бүтээлтэй ажиллах Өдөр тутмын техникийн тойрох үзлэгийг бүрэн хийх мэдлэг чадвартай Техникийн анхааруулга болон эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь мэдэгдэх үүрэгтэй Техникийн жолоодох ур чадвартай, өөрийн хариуцсан техниктээ өөриймсөг хандлагатай  Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ  

АВТО АЧИГЧИЙН ОПЕРАТОР-Уурхай

Ил уурхайн хутгаж ачих машин механизм ажиллуулах. Хүдрийн овоолгын ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй ачих хутгах, бусад инженер, бүтээн байгуулалтын ажил хийх мөн туслах ажлуудыг хийж гүйцэтгэх

Боловсруулах үйлдвэрийн гагнуурчин

Ажлын наряд, АА-ны зааварчилгаа авч ажилд гарах.  Тоног төхөөрмжийн болон ажлын байрны үзлэг хийх,  Ээлжийн хэмжээнд гарсан засварын ажлуудыг шууд удирдлагын зааварчилгааны дагуу гүйцэтгэж ажиллах.  Төмөр хийцүүдийн гагнуурын ажилбаруудыг гүйцэтгэх.  Сэргээн засварлах болон бэлдэц зүсэх бэлтгэх ажилбаруудыг шууд удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу чанрын өндөр түвшинд гүйцэтгэх.   Засварын хэсэгт хийгдэж буй, төлөвлөж байгаа ажлуудтай танилцан нэмэлт мэдээлэл зааварчилгаа авах.    Төлөвлөгөөт засвар үйлчилгээ, угсралтын ажлуудын биелэлтийг хангах.  Талбай дээр биечлэн үзлэг хийх.  Үйлдвэр болон Бутлуурын хэсэгт харьялагдах тоног төхөөрөмжийн түргэн элэгддэг эд ангийн  өдөр тутмын үзлэг, үйлчилгээ, засварын ажиллагааг гардан хийх, мөн үзлэгийн хуудас хөтөлж шаардлагатай тохиолдолд ээлжийн ахлахт мэдээлэл өгнө.  Үйлдвэрийн усан хангамжийн тоног төхөөрөмжүүдийн дамжуулах хоолойн үзлэг, шалгалт болон тэдгээртэй холбогдох засвар гагнуурын  ажлыг хийж гүйцэтгэх. 

УС ЦЭВЭРШҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН МАШИНИСТ /КДБХ/

Ус цэвэршүүлэх байгууламжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах Хянах самбарын мэдээллийг хянаж, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээ авах Ажлын байрны өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгалыг гүйцэтгэх Үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, багаар үр дүнтэй хамтран ажиллах

ШУГАМ ХООЛОЙН ЗАСВАРЧИН /КДБХ/

Кемп дэд бүтцэд харьяалагдаж байгаа объектуудын дулаан ус хангамж,  уурын зуух, цэвэр бохир усны системийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангах Уурын зуухны засвар үйлчилгээг гүйцэтгэх Кемпийн угаалга үйлчилгээ, бохирын шугам хоолойн хэвийн үйл ажиллагааг хангах, аливаа гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх Үзлэг оношилгоо, үйлчилгээ хийх, техник тоног төхөөрөмж ашиглалт,  аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангаж ажиллах

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.