ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАГИЙН ЭМЧ НАРТ 20 ШИРХЭГ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАГИЙН ЭМЧ НАРТ 20 ШИРХЭГ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
Хүнд машин механизмын шилдэг операторуудаа тодрууллаа. "Хан Алтай ресурс" ХХК-ийн Хүн ба байгууллагын соёлын газраас санаачлан зохион байгуулдаг “Хүнд машин механизмын операторуудын мэргэжлийн ур чадварын тэмцээн” уурхайн талбайд 2 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь компанийн баримтлах 5 зарчмын нэг болох “Ур чадвараа хөгжүүлэх” зарчимд тулгуурлан, операторуудынхаа мэргэжлээрээ бахархах, үнэ цэнийг түгээн ойлгуулах, харилцан туршлага солилцох, ур чадвараа ахиулах зорилготой юм.
“Хан Алтай ресурс” ХХК-ийн Хүн ба Байгууллагын соёлын газар — Макс Группийн ОНЫ ОНЦЛОХ ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГ-аар тодорлоо! Монголын Хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан Макс группийн зүгээс салбар компаниудынхаа оны онцлох багийг жил бүр тодруулдаг бөгөөд "Хан Алтай ресурс" компанийн "Хүн ба байгууллагын соёлын газар" нь “Оны онцлох олон талт, эрх тэгш байдал болон оролцоог дэмжигч хүний нөөцийн баг”, “Оны онцлох стратеги, талант удирдлагаар манлайлагч хүний нөөцийн баг” гэсэн хоёр номинацид тус тус шалгарлаа. Энэхүү амжилт нь бидний үнэт зүйл болох хүмүүн баялгийг дээдэлсэн, хүн төвтэй, шударга, ил тод, хөгжлийг дэмжсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буйг илтгэсэн үйл явдал боллоо.
“Хан Алтай ресурс” ХХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, Үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани болох алсын харааны хүрээнд 2024 оны 11-р сарын 21-ний өдөр олон улсын удирдлагын тогтолцооны “Чанарын менежментийн систем – ISO 9001:2015”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем – ISO 45001:2018”, Байгаль орчны менежментийн систем – ISO14001:2015” стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Олон Улсын Итгэмжлэлийн форум (The International Accreditation Forum) болон Австрали-Шинэ Зеландын /JAS-ANZ/ итгэмжлэл бүхий Австрали улсын BCert олон улсын батаггаажилтын аудитын компаниар амжилттай баталгаажуулж гурвалсан стандартын гэрчилгээгээ Австрали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Кэйти Смитээс гардан авлаа. Илүү сайхан Монголын төлөө хамтдаа
“Хан Алтай Ресурс” ХХК нь тогтвортой хөгжил тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж, бизнесийн ёс зүй, хүний эрхийг дээдэлж, хариуцлагатай уул уурхайн үндэсний жишиг загварыг бий болгохоор зорин ажиллаж ирсэн. Компанийн 1,200 гаруй ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тууштай зүтгэл, мөн хамтран ажиллагч харилцагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад багтсандаа баяртай байна. 2024 онд бид Монгол улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, тоосжилтыг бууруулсан эко шийдэл бүхий суурин бутлуурын үйлдвэрийн төслийг амжилттай эхлүүлсэн. Англи улсын MMD компанийн уг үйлдвэр нь жилд 5 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан нь манай компанийн хариуцлагатай, инновацлаг үйл ажиллагааны нэгэн томоохон жишээ боллоо. Түүнчлэн 6.4 км урттай хүнд тээвэрлэх туузан дамжуургын төслийг эхлүүлж 2025 оны 7-р сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Уг дамжуургын систем нь эрчим хүч хэмнэхийн зэрэгцээ тоосжилт үүсгэдэггүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Цаашид Хан Алтай ресурс компани нь "Тогтвортой , нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээх" эрхэм зорилгын хүрээнд төдийгүй Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэн ажиллах болно. Илүү сайхан Монголын төлөө хамтдаа