Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сентрал Партнерс Эф Эм Си

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ерөнхий нягтлан бодогч

I. Компанийн дотоод санхүү, нягтлан бодох бүртгэлийн удирдлага Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх. Компанийн орлого, зардал, хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлийг хуулийн дагуу үнэн зөв хөтлүүлэх Санхүүгийн тайлан (баланс, орлого-зарлагын тайлан, мөнгөн урсгалын тайлан) гаргах, удирдлагад тайлагнах. Татварын бүх төрлийн тайлан (НӨАТ, ХХОАТ, ААНОАТ, НДШ гэх мэт)-г хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж илгээх. Компанийн санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх. Ажилчдын цалин, шимтгэлийн тооцоог хянах, баталгаажуулах. Санхүүгийн баримт, гүйлгээг хянах, бүртгэлийг баталгаажуулах. II. Үйлчлүүлэгч компанид үзүүлэх зөвлөх үйлчилгээний хүрээнд Үйлчлүүлэгч байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг дүгнэх, зөвлөгөө өгөх. Санхүүгийн тайлан, татварын тооцоололд мэргэжлийн дүгнэлт гаргах. Үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийг аутсорсинг хэлбэрээр хянах, удирдах, засварлах. Санхүүгийн шинжилгээ хийж, зардлын оновчлол, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зөвлөмж боловсруулах. Хуулийн болон татварын шинэчлэлтүүдийг үйлчлүүлэгчид мэдээлж, зөв хэрэгжилтийг хангах. Зөвлөх үйлчилгээний чанарыг хангах зорилгоор ажилтан, мэргэжилтнүүдийн ажлыг хянах. III. Удирдлага, багийн зохион байгуулалт Нягтлан бодогчид, туслах нягтлангууд, санхүүгийн зөвлөхүүдийн ажлыг чиглүүлж, хянах. Шинэ ажилтнуудыг сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах. Компанийн удирдлагад стратегийн санхүүгийн зөвлөмж, дүн шинжилгээ өгөх Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хууль, Сангийн яамны журам, Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт (IFRS)-ыг мөрдүүлэх. Санхүүгийн тайлангийн аудитын шаардлагыг хангаж ажиллах. IV. Тайлагнал ба хяналт Улирал, жилийн эцсийн дотоод тайланг удирдлагад танилцуулах. Үйлчлүүлэгч бүрийн санхүүгийн гүйцэтгэлийн тайланг гаргаж, гүйцэтгэх захирал болон зөвлөх багт танилцуулах. Санхүүгийн зөрчил, эрсдэлийг илрүүлж, бууруулах арга хэмжээ санал болгох.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХУД 20-р хороо M3 оффис

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.