Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МАК Цемент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МАК Евро Цемент үйлдвэр үйлдвэрлэлд ашигласан усны 30 хувийг дахин ашиглаж байна

Мөн үйлдвэрлэлд ашиглахаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 60 хүртэлх хувиар бага ус ашиглаж байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж байна.

 

MAK компани НҮБ-ын #bethechange уриалгад нэгдэж ажилтнуудын эрүүл мэнд, амьдралын чанарт чухал ач холбогдолтой усны чанар, эрүүл ахуйн асуудлаар мэдлэг түгээх сургалтууд хийж, ундны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах санал санаачлагад уриалах, түүнийг шийдвэрлэх ажлуудыг хийж эхлээд байна. Усаа хэмнэж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе

1142024 оны 8 сарын 7
МАК Евро Цемент үйлдвэр үйлдвэрлэлд ашигласан усны 30 хувийг дахин ашиглаж байна

Мөн үйлдвэрлэлд ашиглахаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 60 хүртэлх хувиар бага ус ашиглаж байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж байна.   MAK компани НҮБ-ын #bethechange уриалгад нэгдэж ажилтнуудын эрүүл мэнд, амьдралын чанарт чухал ач холбогдолтой усны чанар, эрүүл ахуйн асуудлаар мэдлэг түгээх сургалтууд хийж, ундны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах санал санаачлагад уриалах, түүнийг шийдвэрлэх ажлуудыг хийж эхлээд байна. Усаа хэмнэж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе

1142024 оны 8 сарын 7
"МАК Цемент" ХХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Импортыг орлох, Евро стандартад бүрэн нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “МАК Цемент” ХХК өнгөрсөн онд нийт ₮18.8 тэрбумын татвар төлж "Шилдэг татвар төлөгч"-өөр шалгарлаа. Ингэснээр Монголын Том сегментийн шилдэг 900 ААН-ийн 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн болох цементийг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээс хойш бид нийт ₮100 тэрбумын татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.   Тус үйлдвэр нь жилд 1,070,000 тонн цемент, 1,000,000 тонн чулуунцар, 100,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт 800 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаагийн 70 орчим хувь нь орон нутгийн иргэд юм.  

232024 оны 8 сарын 7
“МАК Цемент” ХХК 2 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгарлаа

"Монголын Алт" (МАК) ХХК-ийн харьяа “МАК Цемент” ХХК хоёр дахь жилдээ дараалан шилдэг 100 компанийн нэгээр нэрлэгдлээ. 2022 оны ТОП-100 компанийн жагсаалтад өмнөх оноос 26 байр урагшилж, 45-рт бичигдсэн байна.     “МАК Цемент” ХХК нь 2022 онд улс, орон нутагт нийт ₮18.8 тэрбумын татварыг төлсөн бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу сүүлийн 6 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж импортыг орлох үйлдвэрлэл явуулж байгаа юм.       Ийнхүү “Монголын Алт” (МАК) ХХК нь сүүлийн 10 жилд ашигт малтмалаар баялаг бүтээж барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлого барьсны үр дүнд групп компанийн үзүүлэлтээр 12-т бичигдэж байна. Компанийн хувьд Цемент, Блок, Хаалга, Цонх болон Агааржуулалтын хоолой гэсэн үндсэн 4 үйлдвэрийг ашиглалтад оруулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 5 төрлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мөн 100 гаруй олон улсын компанитай хамтран ажиллаж үйлдвэрлэлийн салбарт 1100 гаруй ажлын байрыг бий болгон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.  

242024 оны 8 сарын 7
МАК Евро Цемент үйлдвэр 187.8 сая ам.долларыг гадагш урсахаас сэргийлээд байна

Дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс, гамшгуудаас урьдчилан сэргийлэхийн тулд барилгын чанар, стандартыг нарийн мөрдөх хэрэгцээ шаардлага улам өсөж байна.  Цемент бол тухайн барилгын чанар, насжилтыг тодорхойлдог гол бүтээгдэхүүн. Дотооддоо томоохон үйлдвэрүүдтэй болсон хэдий ч манай улс БНХАУ-аас цемент импортолж, чанарын асуудал байнга сөхөгдөж байна.       Өнгөрсөн үеийн статистик мэдээллээс харвал 2017 он хүртэл манай улс цементийн хэрэглээнийхээ 88 хүртэлх хувийг өмнөд хөршөөс импортлон ашиглаж байжээ. Ингэснээр жил бүр 14-97 сая ам.долларыг гадагшаа алддаг байсан юм. Харин дотоодын барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр энэ үзүүлэлт буурч валютын гадагшлах урсгалыг хааж, дотоодын зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж байна. Үүнд Монголын Алт (МАК) ХХК-ийн харьяа МАК Евро Цемент үйлдвэр голлох нөлөө үзүүлж байгаа юм.       Аж үйлдвэржилтийн салбарын хөгжлийг түүчээлэн барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг эх орондоо Евро стандартаар хөгжүүлж буй уг компанийн барилгын материалын хоёр дахь үйлдвэр болох МАК Евро Цемент үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон. Уг үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа хойш нийт 3.5 сая тонн цемент үйлдвэрлэн дотоодын зах зээлд борлуулж, 187.8 сая ам.долларын гадагшлах урсгалыг хаан 800 орчим хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна. Энэхүү үйлдвэр нь дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм. Дотоодын ашигт малтмал гэж онцолж байгаагийн учир нь цементийн гол түүхий эд болох шохойн чулуу, шавар, элс, төмрийн хүдэр, гөлтгөнө зэргийг 100% өөрсдөө олборлон ашиглаж байна. Ингэснээр бүтээгдэхүүний чанар, үнэ, нийлүүлэлт тогтвортой байх боломж бүрдэж байгаа юм. Жилд 1,070,000 тонн цемент үйлдвэрлээд зогсохгүй 1,000,000 тонн чулуунцар, 100,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай.       МАК Евро Цемент үйлдвэр нь 140 гаруй жилийн туршлагатай Дани улсын FL Smidth болон бусад дэлхийд тэргүүлэгч Европ брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг. Мөн робот лабораторийн тусламжтай түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх цементийн болон түүхий эдийн бүх шат дамжлагаас автоматаар дээж аван чанарын шинжилгээг богино хугацаанд хийж, баталгаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.       Хэрэглэгчдэд нэмүү өртөг шингэсэн, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш нийт 76.1 тэрбум төгөргийг татвар хураамж хэлбэрээр улс орон нутагт төлсөн байна. Энэ дүнг бүтээн байгуулалтаар задлан харвал 23 давхар 3432 ширхэг орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай 5913 дунд сургууль, 200 хүүхэд хүлээн авах чадалтай 8869 цэцэрлэг тус тус барих хэмжээний татварыг улсад төлсөн гэсэн үг юм.  

262024 оны 8 сарын 7

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.