Манай компани нь 2010 онд Макс Группийн охин компани болон байгуулагдсан бөгөөд авто зам барилгын чиглэлээр мэргэшсэн инженер, техникийн ажилчдын мэдлэг ур чадвар, туршлага болон дэвшилтэт техник, технологийг ашиглан МУ-ын хууль, дүрэм Олон улсын стандартад нийцсэн, хэрэглэгчээ дээдэлсэн, чанарыг эрх эмлэсэн, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалсан бодлого баримтлан үйл ажиллагаа явуулж байна.
“Макс Рөүд” ХХК нь улс эх орныхоо болон захиалагч байгууллагын хүлээсэн үүрэг хариуцлагаа эрхэмлэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон авто замын салбарынхантайгаа Монгол Улсын хөгжлийн түүчээ болон 10 жилийг ардаа орхисон байна. Бид авто замын чанарт илүү анхаарч, дэлхийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн хамгийн боломжит богино хугацаанд гүйцэтгэн, хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ.
Монгол Улсын бүтээн байгуулалтын томоохон салбар болох авто замын салбарт "Макс Рөүд" ХХК нь нийт 438 гаруй ажилтан, 115 гаруй машин механизм, 17 үйлдвэртэйгээр авто зам барилгын ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
Анх байгуулагдсанаас эх өдгөө хүртэлх хугацаанд бид Монгол улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Олон Улсын болон Засгийн Газрын төсөл хөтөлбөрүүдийн хүрэнд хурдны болон улсын чанартай, технологийн болон тусгай зориулалтын хүнд даацын, нийслэлийн болон орон нутгийн нийт 890 гаруй километр хатуу хучилттай авто замын ажлуудыг амжилттай гүйцэтгэн улсад хүлээлгэн өгсөн бөгөөд 2019 онд тус компани нь “Авто замын салбарын түүхэнд хамгийн урт авто зам барьсан шилдэг компани”-аар шалгарсан түүхэн амжилтыг үзүүлсэн.
Чанарыг эрхэмлэгч БИД мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж Дэлхийн жишгийг Монголын авто замын хөгжилд хэрэгжүүлнэ.
1. Үйлдвэрлэл
2.
3.
Манлайлал
Аюулгүй ажиллагаа
Компанийн зөв засаглал
Санал, санаачлага
2010
500