“НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ” ХХК
БИДНИЙ ТУХАЙ
Бүтээлч сэтгэлгээ, төгс шийдэл, чанартай гүйцэтгэлийг бид эрхэмлэн ажилладаг.Манай компани нь Монголчуудын уламжлалт соёлын өвийг орчин үеийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан өвөрмөц дахин давтагдашгүй контентыг бүтээн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд үнэ цэн бүхий хайр шингэсэн бүтээлийг хүргэхийг зорин ажилладаг хамт олон юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- “URUHAN” gift shop
- Орчин үеийн залууст чиглэсэн шинэлэг цувралуудыг санал болгож ажилладаг.
- Байгууллага, хувь хүний хүссэн загвараар чанарын
өндөр түвшинд хэвлэх үйлчилгээ- “URUHAN COFFEE”
- Манай кофе шоп нь гадаадын жуулчдын төдийгүй дотоодын хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлнэ. Мөн үндэсний өв соёл, уламжлалаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэдээ сурталчлах зорилготойгоор ажиллаж байна.
Түүнчлэн URUHAN кофе шоп маань Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран жуулчдад мэдээлэл хүргэх үйлчилгээг хэрэгжүүлж байгаагаараа давуу талтай юм.- "ӨВӨГ ҮР ХИЙЦ"
- Утсан сүлжмэл, мөнгийг мөнгөөр гагнах технологи, паалан суулгац чимэглэлийн аргаар мөнгөн аяга, хэт хутга зэрэг тусгай захиалгын бүтээгдэхүүнийг урлан гүйцэтгэдэг.
Мөн орчин үеийн хэв маяг бүхий гоёл чимэглэл, ахуйн эд хэрэглэл, металл эдлэлийн засвар өнгөлгөө зэргийг хэрэглэгчийн хүссэн захиалгын дагуу өндөр ур чадвараар урлан гүйцэтгэдэг.ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗАРЧИМ:
Анх бид импортын худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр өөрсдийн нэрийн брэндийг хөгжүүлж монголчуудынхаа ахуй, сонирхолд нийцсэн загвар, дизайнтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.
Бид ёс зүйтэй бүтээлч бизнесийг бий болгохын төлөө ямагт тэмүүлнэ. Иймд өндөр гүйцэтгэл, бодит төлөвлөгөө, алдаагүй шийдэл гурвыг эрхэмлэн эрч хүчтэй манлайллыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно.
- Хамт байх биш, хамт бүтээх нь бидний зорилго гэж үзэн сайн биш шилдэг хүмүүсийн нийлбэр байна. Монгол хүн, Монгол мэдлэг, Монгол бахархал гурвыг чиг хандлагаа хэмээн мэдлэгт суурилсан шинэчлэлийг бүтээнэ.
- Бүхий л үйл ажиллагаанд цоо шинэ, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч байхыг чиг шугамаа болгож, минут тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ ертөнцөд хөгжлийн хурдаас үл хоцрох бизнесийг бий болгоно.
Уламжлалт, орчин үеийн технологи ашиглан үл давтагдах донж маягийн үндэсний бүтээлээр салбартаа тэргүүлнэ
Өв тээсэн, ур ухаан шингэсэн үндэсний бүтээлийг тасралтгүй хөгжүүлэх замаар оролцогч талууд харилцан үнэ цэнийг бүтээнэ.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
2001
15