"Монполимет групп"-ийн охин компани болох “Нар-Урт” ХХК нь анх 2005 онд үүсгэн байгуулагдсан ба “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн дагуу Барилга угсралт 2.1.4, 2.2.1, 2.2.2, Барилгын зураг төсөл 1.2.2, 1.2.3, заалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй үндэсний бүтээн байгуулагч компани юм.
Бид Монгол улсынхаа бүтээн байгуулалтын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан өнгө үзэмж, чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн барилгын иж бүрэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Нар-Урт ХХК нь чадварлаг инженер техникийн ажилтнуудаар удирдуулсан мужаан, засал чимэглэл, цахилгаан, холбоо дохиолол, сантехникийн багуудаас бүрдсэн 50 гаруй үндсэн ажилтантай бөгөөд 20 гаруй туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж, тэдний 100 гаруй ажилтанг ажлын байраар хангаж байна.
Бид үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэн, барилгын салбарын аливаа дүрэм, журам, стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг чанд мөрдөж, ажилладаг.
Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа одоог хүртэл тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажилтнуудаа жилийн 4 улирал, байнгын ажлын байраар хангадаг нь тэдний ая тухтай амьдралын баталгаа болдог юм.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
2004
80