Ривер гарденд Luxury Brand Boutique тансаг зэрэглэлийн дэлгүүрт Гадаад худалдааны менежер ажилд авна. цалин+ хагас жилийн урамшуулал. Залуу эерэг хамт олон, Долоо хоногийн Даваа-Баасан гариг 10:00-19:00, Бямба,Ням гаригт амарна. Дэлхийн оргинал брэнд бүтээгдэхүүний зах зээлд ажиллана. Итали улсаас бараа бүтээгдэхүүн захиалах, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг төлөвлөх, удирдах, хянах, хүлээн авах, гаалиас хүлээн авах мөн гадаад харилцагч нартай харилцаж ажиллах ажил үүрэг гүйцэтгэнэ. Илүү цагийн цалинг олгоно. Найрсаг, залуу хамт олон урьж байна. Мөн хувцас загварын олон эвэнтүүдэд оролцож хөгжих боломжтой.
Залуу, бүтээлч хамт олон, Эерэг хандлагатай удирдлагууд, ажлын дарамт бага орчинд ажиллах хүсэлтэй Хүний нөөцийн менежер байна уу. Үндэсний Загварын гайхалтай компани болох Michel Amazonka брэндэд туршлагатай, бие дааж ажиллах Хүний нөөцийн менежер сонгон шалгаруулж авна. Давуу тал: Уян хатан ажлын цагтай, Ажлын цаг Өглөө (08:00-09:30) эхэлж, Орой (17:00-18:30) хооронд өөрийн сонголтоор ажиллана. Ажлын өдөр: Даваа-Баасан, Бямба, Нямд амарна. Цалин: +3.5саяас дээшээ ярилцлагад танилцуулна, KPI урамшуулал + ажилтны хоол+ унаа. НД хуулийн дагуу төлнө. Нэмэлт мэдээлэл: Тогтвортой ажиллах бол удаан жилийн нэмэгдэлтэй, зөвхөн өөрийн хэрэгцээнд өөрийн компанийн бүтээгдэхүүнээ 50 хувь хөнгөлөлттэй авах эрх Байрлал: хотын төв, Тэнгис кино театр,MN Tower тул хотын төвд ажил хайж байгаа менежерүүд байвал ховор зарлагддаг энэ сайхан ажлын байранд зангиагаар анкетаа илгээгээрэй.
Иргэний эрхзүйгээр мэргэших, цаашид өмгөөлөгчөөр тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй эрхзүйчийг эхнээс нь сургаж, бүтэн цагаар ажиллах өмгөөлөгчийн туслахаар авна. Шинэ төгсөгч байсан ч болно. Эрхзүйчээр НД төлнө. 20 жилийн туршлагатай өмгөөлөгч өөрөө сургаж, зааж чиглүүлнэ. 2 жилийн дотор мэргэшсэн ур чадвартай өмгөөлөгчийн туслах, хөдөлмөрийн харилцаагаар мэргэшүүлж, биечлэн зааж сургаж, хөгжүүлж ажиллана. Хүний нөөцийн менежерийн ур чадварт давхар суралцана. Өмгөөлөл, зөвлөх үйлчилгээ хосолсон тул олон компанийн хууль эрхзүйн, хөдөлмөрийн харилцаа, өмгөөлөл зэрэг олон талын мэдлэг ур чадварт суралцана. Алдаа гаргасан бол ярилцаж учир шалтгааныг нь тайлбарладаг. Туслахынхаа давуу талыг өнгөлж зүлгэж хөгжүүлдэг. Ажлын өдөр Даваа-Баасан, Ажлын цаг 09:30-17:00, Оффис хан уул дүүрэг 120т ажиллана. Цас их орсон, оргил хүйтэн өдөр, ширүүн бороотой г.м өдөр гэрээсээ ажиллана. Цалин+сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээ+хоол ярилцлага дээр танилцуулна. Маш олон ур чадварыг сурна, дарамтгүй найрсаг орчинтой
Ривер гарденд Luxury Brand Boutique тансаг зэрэглэлийн дэлгүүрт Худалдааны зөвлөх, Стилист ажилд авна. Цалин гарт олгох нь 1,800,000 төгрөгөөс эхэлнэ, цалин+ урамшуулал. Брэнд дэлгүүрт ажиллаж байсан, брэндийн мэдлэгтэй, борлуулалтын ажлын туршлагатай бол цалинг тохиролцоно, урамшуулал сарын 3-5 сая хүрэх боломжтой. Долоо хоногийн ажлын 3 өдөр, амралтын 2 өдөр ажиллах боломжтой бол оюутан байж болно. Борлуулалт бүрд ногдох шударга урамшуулал, дэлхийн оргинал брэнд бүтээгдэхүүний зах зээлд ажиллана. Долоо хоногт 5 өдөр 8 цагаар ажиллаж, 2 өдөр амарна. Илүү цагийн цалинг олгоно. Найрсаг, залуу хамт олон урьж байна. Мөн хувцас загварын олон эвэнтүүдэд оролцож хөгжих боломжтой.