Хариуцан ажиллаж буй салбарын цэвэрлэгээ, тохижилт, үйлчилгээг ажлын байрны онцлог, ачааллаас хамааруулан долоо хоног, сар, улирлаар төлөвлөн хуваарь гарган шууд удирдлагаараа батлуулан мөрдөнө. Аюулгүй ажиллагааны давтан зааварчлагааг ажилчиддаа тогтмол өгч хэвших, өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох дүрэм журам, стандартыг мөрдөж ажиллана. Үйлчилгээний чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үйлчилгээнд соёлч шуурхай байдлыг хэвшүүлэх, гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хийх, Салбарын өдөр тутмын цэвэрлэгээ, урсгал засвар үйлчилгээнд шаардагдах нэг удаагийн хэрэглээний материалын болон сэлбэгийн нөөцийн хэрэгцээг тодорхойлж, тасралтгүй хангах, зарцуулалтад хяналт тавих, бараа материал, үйл ажиллагааны тайлан, шаардлагатай судалгаа, тайланг хугацаанд нь үнэн зөв, алдаагүй, бичиг баримт боловсруулах стандартын дагуу чанартай гаргаж танилцуулах,