Компанийн маркетинг борлуулалтын стратегийн бодлого тодорхойлох, бодлогын дагуу маркетинг борлуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үр дүнг тайлагнах
Компанийн алба, салбар нэгжийн үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь үр ашигтай ажиллуулахад хамтран ажиллах,Харъяалах албан тушаалтнуудын ажлыг оновчтой зохион байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох, Машин техникийн болон салбаруудад хэрэглэгдэж байгаа бүх эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж, ашиглалт, тэдгээрийн карт хөтлөлт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, машин техник, тоног төхөөрөмж, бусад засвар үйлчилгээг хариуцах, эвдрэлийг засч хэвийн тасралтгүй ажиллагаатай байлгах, Агуулахын эд хөрөнгө эмх цэгц, хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, Салбар нэгжүүдийн засвар үйлчилгээг хариуцаж шаардлагатай хувь хүн, компани олж тогтмол хийх Шинэ салбар нээгдэхтэй холбогдуулан салбарын тохижилт, дизайн, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллах,
Салбар нэгжийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт шалгалт хийн стандартыг өндөр түвшинд хангуулах, Салбарыг оновчтой удирдлагаар хангаж, борлуулалт, маркетингийн зорилтыг хэрэгжүүлэн, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх талаарх бүхий л бололцоог дайчлан ажиллах, Салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг төрийн болон бусад байгууллагад бүрдүүлэх, холбогдох журам, баримт бичгүүдийг боловсруулах Салбарын менежерүүд, ажилтнуудын ээлжийн ажиллах хуваарийг гаргах, батуулах, Ханган нийлүүлэгч, харилцагч компаниудтай өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах Түгээлтийн хэвийн үйл ажиллагаанд тогтмол удирдлага зохион байгуулалтаар хангах, Зах зээл дээрх боломж сорилтуудыг тодорхойлж, компанийн дотоод процессыг сайжруулах, бизнесийн үр өгөөж, ашгийг өсгөхөд анхаарч ажиллах
Төслийн төлөвлөгөөт үеийн стратеги, зорилго, зорилтыг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах Төслийн иж бүрдлийн судалгаа шинжилгээ хийх, тайлагнах Төслийн төлөвлөгөө гаргах, төлөвлөөний хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах Ажлын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, тайлан гаргах Төслийн багийг удирдлагаар хангах Ажлын байрны тодорхойлолт дах бусад чиг үүрэг
Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг, бараа материал, үндсэн хөрөнгө, цалин хөлс, НДШ зэрэг компанийн үйл ажиллагаатай холбогдон гарч буй бүхий л өдөр тутмын ажил гүйлгээг холбогдох анхан шатны баримтын дагуу холбогдох стандарт, компанийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон бусад журамд заасны дагуу үнэн зөв хөтөлж, холбогдох тайлан мэдээг заасан хугацаанд бэлтгэж, тайлагнах; НДШ, НӨАТ болон холбогдох татварын тайлангуудыг хуульд заасан хугацаанд бэлтгэж, тайлагнах; Харилцагч байгууллагуудтай улирал бүрийн эцэст өр, авлагын тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, холбогдох ажилтнуудтай хамтран өр, авлагыг барагдуулах; Үндсэн хөрөнгө, бараа материал, хангамжийн зүйл, багаж хэрэгслийн тооллогыг улирал бүрийн эцэст хийж, тооцоо бодох; Няравын анхан шатны баримтын бүрдүүлэлт, тайлан болон ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, заавар зөвлөмжөөр тогтмол хангах; Cанхүүгийн үйл ажиллагааны бүртгэл, баримтжуулалт, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, санхүүгийн сахилга батыг мөрдүүлж ажиллах.
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын функцыг хэрэгжүүлэх Компанийн Хүний нөөцийн бодлого, журмыг таниулах хэрэгжүүлж, хэвшүүлэх, хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах Компанийн нийт салбаруудын ажилтнуудад чиглүүлэх сургалт тогтмол явуулах Компанийн анхан шатны хөдөлмөрийн харилцааг зохицуулах Архив, албан бичиг баримт хөтлөлт хийх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих; Салбарын хамт олныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, чиглүүлэх, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг удирдах, хөгжүүлэх; Салбарын борлуулалтыг биелүүлэх Салбарын ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах; Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, засвар, цэвэрлэгээний стандартад хяналт тавин ажиллах; Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх; Салбарын стандартыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх;