ЖОЛООЧ Гэрээний хугацаа: Нэг жил (цаашид сунгагдах боломжтой) Гэрээний төрөл: Бүтэн цагийн (долоо хоногт 40 цаг) Ажиллах газар: Улаанбаатар хот (төсөл хэрэгжиж буй аймгуудаар томилолтоор явах шаардлагатай) Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цаг хүртэл ПИН-ийн тухай Пипл Ин Нийд (ПИН) нь 1992 онд Бүгд Найрамдах Чех улсад үүсгэн байгуулагдсан төрийн бус, ашгийн бус, олон улсын байгууллага юм. ПИН ОУТББ нь БНЧУ (PIN HQ) болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад (PIN UK) Төв байгууллагуудтай бөгөөд Монгол Улсаас гадна дэлхий даяар 30 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ПИН анх Монгол Улсад 1993 оны өвөл 50 тонн хүнс, хувцас хунар хандивлаж байв. 2009-2011 онд зудад нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэхээр Монгол Улсад буцаж эргэн ирж, 2011 онд байнгын Суурин төлөөлөгчийн газраа (СТГ) байгуулсан билээ. Түүнээс хойш 21 аймгийг бүхэлд нь хамарсан гуч гаруй төсөл хэрэгжүүлж, хөдөө орон нутаг, хотын олон мянган хүний амьдралд эергээр нөлөөлж чадсан. Эдгээр төслөөрөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, амьжиргааг сайжруулах, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, жендер ба нийгмийн хүртээмжийн нэмэгдүүлэх, иргэний нийгмийг чадавхжуулах, сайн засаглал түүнчлэн боловсрол, ур чадвар хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Ажлын байрны тухай Жолооч нь ПИН-ийн ажилтнууд болон зочдод аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээг үзүүлэх, байгууллагын автомашины хэвийн ажиллагааг хангаж, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөх, түүнчлэн захиргаа, аж ахуйн шинжтэй өдөр тутмын ажлуудад туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Гүйцэтгэх үндсэн үүрэг ПИН-ийн Ёс зүйн дүрэм, үндсэн бодлого, журам, стандартуудыг дагаж мөрдөх. ПИН-ийн Аюулгүй ажиллагааны дүрэм, Тээврийн хөдөлгөөний стандарт үйл ажиллагааны зааврыг дагаж мөрдөх, бусад ажилтнуудад танилцуулах. ПИН-ийн дотоод дүрэм, журмын дагуу тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох. Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэхгүйгээр ажилтнууд болон бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, шаардлагатай аюулгүйн зааварчилгаа өгөх. Автомашины тос, дугуй, тоормос, ус, аккумлятор зэрэг үндсэн эд анги, шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай үед солих. Жижиг засвар үйлчилгээг шуурхай хийлгэх, томоохон засварыг Логистикийн ажилтанд мэдэгдэж, төлөвлөж зохион байгуулах. Автомашины бүрэн бүтэн байдал, ариун цэвэр, бэлэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн татвар, даатгал болон бусад албан ёсны төлбөр, техникийн үзлэгийг хугацаанд нь хийлгэх. Автомашины бүх бичиг баримт (даатгал, бүртгэл, замын хуудас, газрын зураг гэх мэт) болон шаардлагатай тоног төхөөрөмж (анхны тусламжийн хайрцаг, галын хор, сэлбэг хэрэгсэл)–ийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлэн байлгах. Өдөр бүрийн явсан км, шатахуун, засварын бүртгэлийг ПИН-ийн дотоод гар утасны аппликейшн дээр хөтөлж, долоо хоног бүр удирдлагад танилцуулан баталгаажуулах. Байгууллага, төслүүдийн ажлын төлөвлөгөөг урьдчилан мэдэж, төлөвлөгөөнд нийцүүлэн автомашиныг шаардлагатай бэлэн байлгах. Оффисын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Шуудан, албан бичиг, бусад эд зүйлсийг хүргэж өгөх болон хүлээн авах. Хөдөө орон нутгийн томилолтын бэлтгэл ажилд тусалж, туулах замыг тооцоолох, зочид буудал болон бусад холбогдох газруудтай харилцах. Болон бусад үүрэг, даалгавруудыг гүйцэтгэнэ.