Хоггүй Монголын төлөө хамтдаа...
Хог хаягдал болон нүхэн жорлонгоос үүссэн хөрсний бохирдол нь Монгол Улсын тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тэр дундаа гялгар уут, хуванцар нь хөрсөнд 400 жил шингэдэггүй хөрс, агаар, усыг маш ихээр бохирдуулдгаас гадна түүний байгаль орчинд учруулах хор нөлөө нь 1000 жилээр хэмжигддэг нь аймшигтай. Манай байгууллага нь энэхүү хоёр том асуудлыг нэг дор шийдвэрлэхийг зорин хаягдал гялгар уутыг дахин боловсруулж нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар худгын иж бүрдэл үйлдвэрлэж хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Бид мөн хаягдал гялгар уут байнга худалдаж авч байгаа бөгөөд манайд хандсан байгууллага, хувь хүн бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Хоггүй, хөрсний бохирдолгүй Монголын төлөө хүн бүхэн хамтдаа зүтгэхийг манай хамт олон уриалж байна.
Хоггүй Монголын төлөө хамтдаа ...
1. Үйлдвэрлэл
2.
3.
2016
50