Зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэгдэж буй болон хэрэглэх материалын орц, найрлагыг шинжлэх ажлыг стандарт, норм нормативд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэгчийг чанарын шаардлага хангасан материалыг сонгон хэрэглүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Лабораторийн туршилт, шинжилгээний ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуухийлгэх, дүгнэлтийг хянах, туршилт судалгааны ажлын холбогдох эрх зүйн баримт бичиг, дүрэм журмыг боловсруулах батлуулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх, лабораторийн үйл ажиллагаанд шинэ, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
Батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гэрээний дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний ажлын мэдээ, тайлан нэгтгэх, судалгаа хийх, мэдээлэл гаргах, дэлхийн улс орнуудад хэрэглэгддэг авто замын тэргүүний техник технологийг судлан өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах, технологи дамжуулах
Байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлогыг тодорхойлж, хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл ахуйн менежментийг хэрэгжүүлэх, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах.
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад хууль эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хууль хяналтын байгууллага, эрх зүйн маргаанд байгууллагыг итгэмжлэлээр төлөөлж оролцох, мэдээллээр хангах, эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг, тушаал, шийдвэр гэрээ хэлцлийн эрх зүйн үндэслэлийг тогтоон боловсруулж, хяналт тавих, хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн хугацаанд тайлагнах, байгууллагын болон хувь хүний нууцыг хамгаалах.