Компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв явуулж, холбогдох тайлан балансыг цаг хугацаанд гаргах. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, хууль, журмын дагуу хөтөлж явуулах. Компанийн төсвийн төлөвлөлтийг хариуцан гүйцэтгэж, тасралтгүй сайжруулах. Компанид хэрэгжиж буй төслүүдтэй холбоотой нягтлан бодох, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах. Нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны бодлого, журмыг хэрэгжүүлэх, удирдах. Эрсдлийн үнэлгээ хийж, холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангах. Ажилчдад зориулсан ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хүргэх. ХАБЭА-н үйл ажиллагаатай холбоотой бүртгэл, бичиг баримтыг хөтлөх.
Төслийн төлөвлөгөө, тодорхойлолт, төсөв боловсруулахын тулд оролцогч талуудтай хамтран ажиллаж төслийн хугацаа, үе шатыг тодорхойлох. Барилгын үйл ажиллагаа төлөвлөгөө, техникийн нөхцөлийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгах Барилга угсралтын ажил нь шаардлагатай стандарт, техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулах. Барилга угсралтын явцад чанарын хяналт, шалгалт хийх. Барилгын төсөлтэй холбоотой болзошгүй эрсдэл, аюулыг тодорхойлж, нөлөөллийг багасгах арга хэмжээ авах. Эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх.
Газар, талбайн хэмжилт хийж, өндөржилт, байрлал тогтоох. GPS болон бусад хэмжилтийн хэрэгсэл ашиглан нарийвчилсан хэмжилт хийх. Барилгын төлөвлөлт, гүйцэтгэлд шаардлагатай хэмжилтийн ажлуудыг гүйцэтгэх. GIS, AutoCAD болон бусад гео-зураглалын программ ашиглан орон зайн өгөгдөл боловсруулах, хадгалах.