Харилцаа холбооны стратеги: ТННЭ-ийн зорилго, төсөл, тогтвортой байдлын стандартыг сурталчлах цогц харилцаа холбооны стратеги боловсруулж, хэрэгжүүлэх. Сошиал медиа, вэбсайт, мэдээллийн товхимол зэрэг дижитал платформуудад контент бий болгох. Олон талын хамтран ажиллагч байгууллагуудад тохируулсан мессеж боловсруулах. Контентын бүтээл, удирдлага: Өндөр чанарын бичгийн болон видео контент (жишээ нь, хэвлэлийн мэдээ, блог, видео) англи болон монгол хэлээр бий болгох. Гэрээт гүйцэтгэгчдийн ажлыг цаг хугацаанд нь хянаж, батлах ба өндөр чанарын гүйцэтгэл хүлээн авах ТННЭ-ийн вэбсайт, сошиал медиа хаягуудыг удирдаж, тогтмол шинэчлэлийг брэндийн удирдамжтай нийцүүлэх. Англи дахь толгой байгууллагаас гаргасан контентыг англи хэлнээс орчуулж, орон нутагт тохируулах. Оролцогч талуудтай харилцах: Орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээлэлтэй харилцаа тогтоох. Төслийн явц, нөлөөллийг төслийн түншүүдэд мэдээлэх. Арга хэмжээ, семинар, бага хуралд ТННЭ-г төлөөлөх. Төслийн дэмжлэг: Төсөл хөтөлбөрт зориулсан харилцаа холбооны материал боловсруулахад төслийн багуудтай хамтран ажиллах. Санхүүгийн ажилтантай хамтран тайлан, саналын баримт бичиг дээр ажиллах. Хяналт, тайлагнал: Сошиал медиагийн оролцоо, вэбсайтын урсгал зэрэг харилцаа холбооны хэмжүүрийг хянаж, сурталчилгааны үр дүнг үнэлэх. Дотоодын оролцогч талуудтай хийсэн харилцаа холбооны үйл ажиллагаа, нөлөөллийн талаар улирал бүр тайлан өгөх.