Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сейф Транс ХХК

СЕЙФ ТРАНС ХХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Сейф Транс” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай
компани юм.
Манай компани нь Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын
зэрэгцээ, чанартай материалаар, чадварлаг хамт олон нэгдэж, Монгол улсдаа үлдэхүйц чанартай
автозам, төмөр замын суурь бүтэц далан хоолой угсрах, дулааны шугам хоолойн угсралтын
ажлыг мэргэжлийн хамт олон хийж гүйцэтгэж байна.
Тус байгууллага нь том болон дунд оврын уул уурхай болон төсөл хөтөлбөрүүдийн техник
хэрэгсэлээр хангаж, түрээсийн үйлчилгээ үзүүлж тогтмол үйл ажиллагаа эрхэлсээр байна.
Манай компани нь хүнд даацын өргөгчтэй том оврын механизмаар тоноглогдсон даацын
болон тээврийн 20 гаруй машин, ачааны чиргүүл, өргөгч, өөрөө буулгагч, ажилчдын автобус
болон хүнд даацын машин механизмаар хамтрагч байгууллагууддаа найдвартай үйлчилгээ
үзүүлэхээс гадна хамтрагч байгууллагуудын хүсэлтийн дагуу зорчигч тээврийн автобус
нийлүүлэн ажиллаж байна.
Монголын Ажил Олгогчдын Эздийн Нэгдсэн холбооны 21-н аймаг дахь салбар, болон
Эйрмаркет ХХК- зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Таван Толгой Түлш ХХК
болон Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газартай хамтран Улаанбаатар хотын агаарын
бохирдолыг бууруулахад хувь нэмэрээ оруулан тус байгууллагын үйлдвэрлэж буй сайжруулсан
шахмал түлшний хотын тээврийн түгээлтийг хариуцан ажиллаж өдөртөө 300 гаруй тонн

сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байна. ЖиСиАР Монголиа ХХК-
тай хамтран ажиллаж, бараа материалын ханган нийлүүлэлтийг хийн ажиллаж байна.

Манай байгууллага нь хатуу хучилттай авто зам барих зөвшөөрөлтэй тус зөвшөөрөлийн
хүрээнд Монгол улсынхаа дэд бүтэцэд чанартай материалаар чадварлаг хамт олны хүчээр
Монголын улсад мөрдөгдөж буй норм стандартын дагуу чанартай авто замыг хүлээлгэн өгч
ажиллаж байна.

  • Алсын хараа

    Үйл ажиллагааны бүхий л хүрээнд авто зам, хурдны зам, далан, хоолой зэрэг угсралтын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологи, мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

  • Эрхэм зорилго

    Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн автозам,хурдны зам, далан, хоолойн бүтээн байгуулалтыг бий болгох, түүгээрээ эх орондоо өгөөжийг бий болгох. Хэрэглэгчидтэй нөхөрсөг түншлэлийг байгуулан түргэн хугацаанд бүтээн босголтыг амжилттайгаар гүйцэтгэх.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн автозам,хурдны зам, далан, хоолойн бүтээн байгуулалтыг бий болгох, түүгээрээ эх орондоо өгөөжийг бий болгох.

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо Энхтайваны гүүрний чанх баруун талд /өөрийн байранд/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.