Секуойа Моторс ХХК нь байгальд ээлтэй цахилгаан автомашины худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өсөн дэвжиж буй байгууллага юм. Бид компанийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, удирдлагын ажлыг шуурхай дэмжих, мөн борлуулалттай холбоотой машиныг бэлтгэх ажилд оролцох найдвартай, хариуцлагатай жолоочийг ажилд урьж байна. Гүйцэтгэх үүрэг Компанийн захирлыг өдөр тутмын чиг үүргийн дагуу тээвэрлэх Ажил үүргээ өндөр хариуцлагатайгаар, цаг баримталж гүйцэтгэх Компанийн борлуулалтын зориулалттай автомашинуудыг: угаалга, цэвэрлэгээнд хүргэх Бэлэн байдлыг хангах, хянах үзүүлэн тавих байршилд хүргэх, үзэсгэлэнд бэлтгэх Машины бүрэн бүтэн байдлыг хариуцах, арчилгаа, анхан шатны оношлогоо хийх Хувийн болон албаны тээврийн үйлчилгээнд уян хатан, нууцлалтай хандах Тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт, даатгал, үзлэг, хяналтын хугацааг хянах Компанийн дотоод журам болон харилцааны ёс зүйг чанд мөрдөх
Байгальд ээлтэй, шинэ үеийн цахилгаан автомашиныг Монголын зах зээлд нэвтрүүлж буй манай Секуойа Моторс нь нийгмийн хариуцлагатай, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч залуу, эрч хүчтэй хамт олонтой байгууллага юм. Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьдаг, үнэ цэнийг хамтдаа бүтээдэг эерэг хандлагатай, бусадтай итгэлцлийг бий болгож чаддаг хүн-ийг багтаа урьж байна. Гүйцэтгэх үүрэг Компанийн цахилгаан автомашины бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн түвшинд мэдээлэл өгөх Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн зөвлөгөө өгөх, харилцааг идэвхтэй удирдах Худалдан авалтын процессийг дэмжих, бүртгэл, баримт бичгийг хариуцах Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, гомдлыг соёлтойгоор хүлээн авч шийдвэрлэх Онлайн болон танилцуулгын орчинд итгэл үнэмшил төрүүлэхүйц харилцаа үүсгэх Машины танилцуулга, сошиал контент (reel, пост, live зэрэг)-ийг санаачлах, оролцох, бүтээх Контентоор борлуулалтыг идэвхижүүлэх Багийн дотоод зохион байгуулалт, уялдаа холбоог дэмжих