Компанийн эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, кодлох, картжуулах, эд хариуцагчийн бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөх Тогтоосон хугацаанд бараа материал, эд хөрөнгийн тооллогыг үнэн зөв, чанартай хийж гүйцэтгэн, шууд удирдлагад тайлагнах Эд хөрөнгийн ашиглалт, эмх цэгцэд хяналт тавьж, ажилтнуудыг шаардлагатай багаж хэрэгсэл, бараа материалтай хангахад анхаарах Ажилтнуудын эд хөрөнгийн бүртгэл гаргаж, удирдлагад тайлагнах Эд хөрөнгийн элэгдэл, хорогдол, илүүдэлд хяналт тавьж ажиллах Эд хөрөнгийн бүртгэл, тайлан мэдээг нягтлан бодох бүртгэлийн журам, маягтын дагуу үнэн зөв хөтлөх Шаардлагатай тохиолдолд худалдан авалтын үнийн судалгаа хийж, компанийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг чанартай, зардал багатайгаар хангах Төслийн болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс шууд удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ХАБЭА, БО-ны удирдлага төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх; Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх; Удирдлага болон нийт ажилтнуудыг ХЭМАБ-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах; Аюулыг олж илрүүлэх, түүнд хяналт тогтоож арилгах арга чадварыг нийт ажилтнуудад эзэмшүүлэх арга хэмжээ авах, аюулыг мэдээлэх түүний мөрөөр уг аюул эрсдэлийг үнэлэх, арилгах тогтолцоо бий болгох; Техник технологийн хувьд аюул эрсдэлтэй аливаа үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоох; ХАБЭА, Байгаль орчинтой холбоотой бусад өдөр тутмын ажлууд; ISO стандартын шаардлагад нийцсэн бодлого, журам, заавар, маягт, тайлан, үнэлгээний баримт бичгийг боловсруулах, шинэчлэх, хянах; Баримт бичгийн баталгаажуулалт, хяналт, хадгалалт, түгээлт. /Стандартын баримт бичгийн хяналт ба зохицуулалт/; Эрсдэлийн үнэлгээний баримт бичгийг бие даан боловсруулах, тайлагнах;