Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дүгнэлт гаргах, эрх зүйн үр дагавар бүхий эрсдэлээс урьдчилан хамгаалах; Компанийн дүрэм, журам, зааврын шинэчлэн найруулга, нэмэлт, өөрчлөлтийн ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, дотооддоо дагаж мөрдөх хэм хэмжээний акт шаардлагатай тушаал, шийдвэр, компанийн хэмжээнд хийгдэх гэрээ, хэлэлцээр, албан бичигт хууль эрх зүйн үндэслэлийг хянах; Гэрээний хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавих, мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллах; Компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, итгэмжлэлээр компанитай холбоотой хэрэг маргаанд компанийн эрх ашгийг хамгаалан оролцох; Компанийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар цагдаа болон шүүхийн байгууллагатай компанийг төлөөлж харилцах, асуудлыг шийдвэрлэх, хохирлыг барагдуулах, үр дүнг тайлагнах.
Компанийн мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, хангамжийн материал, харилцагчийн тооцооны анхан шатны баримтуудыг өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэлд хөтлөх; Өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийг санхүүгийн программд үнэн зөв, цаг тухайд нь оруулж, бүртгэл хөтлөх; Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдөж ажиллах; Хөрөнгийн байршин, үр ашгийн тооцоог хянах, зөв зохистой байршуулах талаар санал зөвлөгөө өгөх.
Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Монгол улсын НББ-ийн тухай хууль, бусад эрхийн актуудын хүрээнд санхүүгийн тайланг бэлтгэх, тайлагнах, бүртгэл хөтлөлтийг явуулах, нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах; Нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах; Санхүүгийн тооцоолол, төлөвлөгөө, төсөв боловсруулах; НББ-ийн хууль болон холбогдох тушаал, шийдвэр, НББ-ийн баримт бичгийн дагуу гүйлгээ бүрийг үнэн зөв бүртгэх; Өөрийн ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.