Гүйцэтгэх үндсэн үүрэг: Мэдээлэл холбооны технологийн шийдэл боловсруулах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах; Сүлжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг хийх, хэвийн үйл ажиллагааг хангах; Программ хангамж, техник хангамжийн найдвартай байдлыг хангах; Мэдээлэл холбооны технологийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай харилцах; Мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай харилцах, арга зүйн зөвлөгөө өгөх; Мэдээлэл технологийн ажилтнуудыг ажлын чиг үүргийн дагууд мэдээллээр хангах, мэдээлэл холбооны технологийн арга зүйн зөвлөгөө өгөх.
Төмөр замын барилгын ажлын хүрээнд төсөв боловсруулах, ирүүлсэн төсвийг хянах, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтын урьдчилсан төсөв боловсруулахад оршино.
Төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламж, замын ус өнгөрүүлэх хиймэл байгууламж төлөвлөх, тооцоо судалгаа хийх, боловсруулах; Төслийн ажлын зураг төсөл боловсруулах, ажлын тоо хэмжээ гаргах, танилцуулах; Барилгын техникийн болон ажлын зураг төсөл боловсруулах, суурь судалгаа хийх; Эх загвар зураг зурах /эскиз/; Эх загвар зургийн даалгавар боловсруулах; Зураг төсөл боловсруулахад бусад зураг төслийн инженерүүдтэй хоршиж ажиллах; Хот суурин газрын суурь судалгаа, дүн шинжилгээ гаргах, хэтийн төлөвлөлтийн санаа зарчим боловсруулах; Ажлын зургийн дагуу барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.