Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Реле хамгаалалт ашиглалтын инженер

  6 кВ болон 35 кВ-н бүх төрлийн шугаманд реле хамгаалалтын тооцоо хийж тавил тохируулга хийх Цахилгаан экскаватор, ЯКНО, зөөврийн дэд станцуудын гаргалгаа фидерүүдэд реле хамгаалалтын тооцоо хийх, тооцооны дагуу тавил тавьж бүртгэлжүүлэх Реле хамгаалалтаар ажилласан гэмтлийг түргэн шуурхай шийдвэрлэж гэмтлийг тодорхойлох

Өртөг зардлын шинжээч

1. Компанийн зардлын бүртгэлийг стандартын дагуу шалгаж хянах, зардлын дансыг хариуцах 2. Импортын хөрөнгө бараа үйлчилгээний  өртгийг тооцоолох, системд оруулах 3. Сонгогдсон өртгийн төв, ангилал бүрээр, хугацааны эрэмбэ бүрээр шууд удирдлагыг мэдээллээр хангах 4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх

Уулын диспетчер

1.     Уулын олборлолтын ажилтай холбоотой өдөр тутмын мэдээг цаг тухайд нь гаргаж байх, шаардлагатай мэдээллийг удирдлагуудад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, ERP cистем дээр нэгтгэн, уулын ажлын мэдээг бэлтгэн, шаардлагатай удирдлагуудад хүргүүлэх, байнгын шинэчлэлтийг хийх. 2.     ERP систем дээр тухайн ээлжид гарсан тоног төхөөрөмжийн марк, дугаар зэрэг мэдээллүүдийг оруулан, бүртгэх 3.     Удирдах албан тушаалтнуудаас тухай бүрд өгсөн үүрэг даалгавар буюу нэмэлт шаардлагатай бүртгэлүүдийг түргэн шуурхай гүйцэтгэж байх

Админ /Уурхай/

            Албан хэрэг хөтлөлт, ажилтнуудын Хүний Нөөцтэй холбоотой баримт бичгийн үйл ажиллагаануудыг удирдан зохион байгуулж ажиллах, тайлан мэдээ бэлтгэх, баримт бичиг болон үйл ажиллагааны мэдээллүүдийг ERP систем дээр оруулах, хэлтсийн  ERP системийн үйл ажиллагааг хариуцан ажиллах -              Уурхайн хамтын ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн (KPI) шалгуур үзүүлэлтийг хангаж үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллах -             Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах -              Ажилтнуудын Хүний Нөөцийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнд удирдлага болон ажилтнуудад туслах, ажилтантай холбоотой гарсан аливаа бичиг, хэргийн ажлуудыг хийх, Хүний Нөөцийн хэлтэст илгээх, гарсан шийдвэрийг ажилтнуудад танилцуулах -              Цагийн бүртгэл, ээлжийн амралт, бусад бичиг баримт хөтлөх, түүнтэй холбоотой мэдээллийг ажилчдад хүргэх ажлыг зохион байгуулах, ERP систем дээр хэлтсийн ажилтнуудын мэдээллийг оруулах, хэлтсийн  ERP системийн үйл ажиллагааг хариуцан ажиллах -              Ажил, бараа материал, бэлэн мөнгө, худалдан авалтын хүсэлт зэргийг ERP систем дээр оруулах, холбогдох удирдлагуудаар батлуулах  

Нягтлан бодогч

Компанийн зардлын бүртгэлийг стандартын дагуу шалгаж хянах, зардлын дансыг хариуцах Импортын хөрөнгө бараа үйлчилгээний  өртгийг тооцоолох, системд оруулах Сонгогдсон өртгийн төв, ангилал бүрээр, хугацааны эрэмбэ бүрээр шууд удирдлагыг мэдээллээр хангах 4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх

Эрүүл ахуйч

-Төлөвлөгөөт үзлэг шалгалт хийж гүйцэтгэх -Хөдөлмөр, орчин, хүнсний эрүүл ахуйн чиглэлийн төлөвлөгөөт ажил хийх -Үнэлгээ хэмжилт, тайлан, статистикийн ажлуудыг хийж гүйцэтгэх -Сургалт зохион байгуулах  

Автын цахилгаанчин

1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана.  Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх. Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох,  засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах

Нүүрс гаргалтын мастер

Уурхайн нүүрс олборлолтын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэх дээр анхааран ажиллах, үйл ажиллагаа аюул осолгүй, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үр бүтээлтэй явагдах бүхий л нөхцөл байдлыг бий болгох Уурхайн хамтын ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн (KPI) шалгуур үзүүлэлтийг хангаж үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллах Өдөр тутмын нүүрс олборлолтын мөргөцөг, ажлын талбайг биечлэн шалгаж, шаардлагатай стандарт болон захиалагчийн хүсэлтийн дагуу хянах, олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах Нүүрс гаргалтын үйл явцын дагуу нийт ээлжийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, хүн хүч болон ажлын төлөвлөлтийн үйл ажиллагааг хянах Нүүрс олборлолтын үйл ажиллагааны мөрдөх дүрэм, технологийн горимыг даган мөрдөж, төлөвлөгөөт ажлыг өндөр үр дүнтэйгээр дуусгахад Хөрс, нүүрс буулгалтын талбайг технологийн паспорт, батлагдсан төлөвлөгөөний дагуу үүсгэх

Цахилгааны сургагч

Ажлын байрны цахилгааны аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах Шинээр ажилд орж буй болон дахин сургах шаардлагатай ажилтнуудад сургалт зохион /Аюулгүй ажиллагааны группийн эрх олгох/ Сургалтын хүнд ойлгуулах, илтгэх ярианы чадвартай байх. Байгууллагын онцлогт тохирсон Цахилгааны аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах Хууль дүрэм, журамд нийцүүлэн сургалтын материалыг шинэчлэх, боловсронгуй болгох Ажилчдын цахилгааны талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх, шалгалт сорил авах Сургалтын үр дүнг дүгнэж тайлагнах Ажилтнуудад ажлын байрны цахилгааны аюулгүй ажиллагааг хэрхэн мөрдөх талаар зөвөлгөө өгөх

Бульдозерын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Экскаваторын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Сургалтын ахлах мэргэжилтэн

Байгууллагын техник мэргэжлийн сургалтын бодлогыг тодорхойлон гаргаж, холбогдох хэлтсийн сургагч нартай хамтран ажиллаж, хэрэгжилтийг хянах; Холбогдох сургалтын гарын авлагыг боловсруулах; Ажилтнуудын ур чадварыг тодорхойлох, сайжруулах, техник мэргэжлийн сургалтын төлөвлөгөө гарган ажиллахад сургагч нарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;

Цахилгаан экскаваторын туслах оператор

Цахилгаан экскаваторын операторын ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, ажлын явцад цахилгааны кабелийг аюул осолгүй зөөвөрлөх, кабел, экскэний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж болзошгүй аваар осол, эвдрэлээс урьдчилан сэргийлж ажиллах хяналт тавих үүрэгтэй. Тухайн ээлждээ мөргөцгийн бохирдол, ажлын байрны эргэх радиус доторх аюулгүй ажиллагааг хариуцах, кабель, тулгуур, чигийн байрлалд хяналт тавих  

Реле тохируулга кабель туршигч цахилгаанчин

Зөөврийн дэд станцын шуурхай засвар үйлчилгээ цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель шугамын үзлэг үйлчилгээ, цахилгааны засварын ажил болон бүх төрлийн цахилгаан тоноглолын туршилт хэмжилтийн ажлыг хариуцан гүйцэтгэж тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй.

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 10 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.