Барилга байгууламжийн гадна болон дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэх /стандарт, шаардлагын дагуу/; Барилга байгууламжийн гадна болон дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын болон төлөвлөлтийн зураг унших, ажлын зааварчилгааны дагуу гүйцэтгэх; Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бэхлэх, цахилгаан болон холбооны тоноглол, хэрэгсэл суурилуулах, угсрах, холболт тохируулга, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ. Барилга байгууламжийн үндсэн хийцийн дагуу цахилгааны монтаж татах, холболт хийх, тоноглол суурилуулах, санал шийдэл гаргах; Удирдах, ахлах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг зааврын дагуу хийж гүйцэтгэх; ХАБЭА-ын дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
Барилгын угсралттай холбоотой бүхий л ажил үүргийг удирдан зохион байгуулах Барилгын норм, дүрэм, стандарт, аюулгүй ажиллах техникийн нөхцөл шаардлагыг хангах, хяналт тавих Гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх
Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагын дагуу интерьерийн зураг төсөл боловсруулах, засал чимэглэлийн ажилчдын ажил үүргийг хуваарилах, чиглүүлэх, хяналт шаардлага тавих, заавар зөвлөгөөгөөр хангах, захиалагч талд хүлээлгэн өгөх.
Төслийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг болон ХАБЭА-тай холбоотой дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллах, хяналт тавих ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон компанийн мөрдөх дүрэм журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах Сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалт зохион байгуулах Ажлын нөхцөл мэргэжлийн онцлогт тохирсон хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих