ТУЗ болон дэд хороодын хурлыг зохион байгуулах, ТУЗ үйл ажиллагааны журмыг мөрдүүлэх: ТУЗ болон дэд хороодын хурлаас гаргах шийдвэр, танилцуулгыг холбогдох газар, захирлаас авч тогтоолын төслийн үндэслэл, заалт бүрийг хуулийн талаас хянаж боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах; Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн төслийг бэлтгэх, хэлбэржүүлэх; Гуравдагч этгээдтэй үүсэх харилцааг зохицуулах гэрээ, санамж бичиг зэргийг холбогдох газар, захирлын өгсөн агуулга, чиглэлийн дагуу боловсруулах, хууль зүйн хяналт тавьж, хэлбэржүүлэх; Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмууд, санхүүгийн зах зээлд мөрдөгдөж буй хууль журмын нийцлийг бүрэн хариуцаж ажиллах Бизнесийн болон бусад шаардлагаар байгууллагаас гадагш харилцаа тогтоох, бусад газруудаа зуучлах, ирсэн санал, хүсэлт, асуултад хариу бэлтгэж илгээх.