Товч танилцуулга
Улаанбаатар зочид буудал нь 1961 онд байгуулагдсан бөгөөд 1991 оноос хувьцаат компани болсон. Монголын анхны 5 одтой зочид буудал.
2000 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний Бүтээмжийн Шагнал, 2001 онд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Шилдэг Компани, 2003 онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас “Шилдэг зочид буудал” өргөмжлөл, 2004 онд Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг “Үндэсний топ-100 аж ахуйн нэгж”-ийн 84 дүгээрт бичигдсэн, мөн онд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс найдвартай түнш байгууллагынхаа эрхэм хүндтэй нэр төрийг өндөрт өргөж удаа дараа амжилт гарган ажилласан тул “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон” өргөмжлөл, Монголын Үндэсний Татварын албанаас талархалын бичиг тус тус авсан.
2005 онд Монголын Зочид Буудлын Холбооноос 2005 оны “Шилдэг Зочид Буудал”-аар шалгаруулж өргөмжлөл, мөн Монголын Хөрөнгийн Биржээс үнэт цаасны зах зээл дээр хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгааг үнэлэн “Шилдэг Хувьцаат Компани” өргөмжлөлийн тус тус олгосон.
2006 онд Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Аялал Жуулчлалын Яам, Зочид Буудлуудын Холбооноос 2006 оны “Нийслэлийн Шилдэг Аж Ахуйн Нэгж” Монголын Тогооч Нарын Холбооноос 2006 оны “Шилдэг Аж Ахуйн Нэгж”-ээр 3 дахь удаагаа шалгаруулж өргөмжлөл тус тус олгосон.
2007 онд Монголын Тогооч нарын Холбооны “Итгэмжлэгдсэн нэгж”-ээр дөрөв дэх удаагаа шалгарч ГРАН ПРИ шагнал, Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Монголын зочид буудлуудын холбооны “Шилдэг Зочид Буудал”, Аялал жуулчлалын холбооны “Шилдэг Зочид Буудал” зэрэг шагнал урамшуулалуудыг хүртсэн. Мөн Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамнаас Монголын анхны “Таван од”-ны зэрэглэлийг авсан зочид буудал болсон.
2008 онд УБ-2 зочид буудал Байгал орчин, Аялал Жуулчлалын Яамнаас Монголын анхны хөдөө дэх “Гурван од”-ны зэрэглэлийг авсан зочид буудал, Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Монголын зочид буудлуудын холбооны “Шилдэг Менежменттэй Зочид Буудал”, Улаанбаатар ресторан Монголын Тогооч нарын Холбооны “Итгэмжлэгдсэн нэгж”-ээр тав дах удаагаа шалгарч ГРАН ПРИ шагнал тус тус авсан.
2009 онд Монголын Нийгэмд Стандарт Хэвшүүлэх Сан ТББ-аас стандарт хэвшүүлсэн байгууллагаар шалгаруулж, гүйцэтгэх захирал Н.Шүр-ийг Шилдэг удирдагч цол тэмдэгээр шагнав.
2010 онд Хэрэглэгч олон нийттэй харилцах төв, Мэдээлэл судалгааны найс агентлаг, Монголын үйлчилгээний соёлыг дэмжих сангаас орчин үеийн худалдаа үйлчилгээний чанар стандартыг хангасан, үйлчилгээний соёл, дэвшилтэд технологийг нэвтрүүлснийг үнэлж худалдаа үйлчилгээний загвар байгууллага Best service-2010 алтан медаль өргөмжлөл хүртээсэн. Мөн монголын бизнес хөгжлийн гарц холбооноос Монголын эдийн засагт болон байгууллагынхаа хамт олонд оруулж буй бодит хөрөнгө оруулалт хийж, байгууллага хамт олноо зөв зохистой удирдаж буйг нь үнэлж гүйцэтгэх захирал Н. Шүр-ийг Шилдэг удирдагчаар шагнав.
Салбарууд
Тэрэлж дэхь UB-2 “А” зочид буудал: Улаанбаатар хотоос 68 км зайд оршдог 3 одтой зочид буудал. Нэг ээлжиндээ 160 хүн хүлээн авах хүчин чадалтай, зочны 34 өрөө, 18 гэртэй ба зоогийн газар, баар, дэлгүүр, сауна, билльярд, байгалийн 18 нүхтэй гольфийн талбай, үндэсний сурын харваа, элсний волейбол, сагсны талбай, ширээний болон газрын теннис, хүүхдийн тоглоомын талбай, гэр ресторан, задгай баар зэрэг үйлчилгээний цэгүүдтэй. Мөн 80 хүний багтаамж бүхий хурлын танхимтай, 130 хүний суудалтай ресторан, 20-30 хүн хүлээн авах хүчин чадалтай VIP танхимтай.
Үйлчилгээ
Зочид буудлын үйлчилгээ:
Нэг ээлжиндээ 160 хүн хүлээн авах хүчин чадалтай 5 зэрэглэлийн 110 өрөөтэй. Үүнээс энгийн стандарт өрөө 1 ортой 26, энгийн стандарт өрөө 2 ортой 22, 1 дүгээр зэрэглэлийн өрөө 19, хагас люкс өрөө 35, бүтэн люкс өрөө 7, ерөнхийлөгчийн 1 өрөө байдаг.
Зоогийн газрын үйлчилгээ:
Их танхим нь нэг ээлжиндээ суугаа байдлаар 500 хүн, босоо байдлаар 700 хүртэлх хүнд үйлчлэх хүчин чадалтай европ, ази хоолоор үйлчилдэг. Одоогийн байдлаар хамгийн олон хүний багтаамжтай рестораны тоонд орж байгаа.
“UB Bistro” зоогийн газар: Суугаа байдлаар 40-60 хүн хүлээн авах хүчин чадалтай, буудлын зочдод өглөөний хоол, нийтэд өдрийн хоолоор үйлчилдэг.
Да хүрээ Монгол хоолны ресторан: 2004 оны 12 сард ашиглалтад орсон. 2004-2009 оны 7 сар хүртэл жуулчны гудамж дахь “Монгол ньюс” компанийн байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2009 оны 11 сараас Улаанбаатар зочид буудлын 2 давхарт шилжин байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах хүчин чадалтай. Монгол, европ, сувилалын хоол, цагаан хоол, ангийн махан хоолоор нийтэд үйлчилдэг.
Тусгай уулзалт, хүлээн авалт хийх, хурал семинар хийх зориулалттай VIP зэрэглэлийн 3 өрөөтэй.
Хурал, семинарын танхимын үйлчилгээ:
Нэг ээлжиндээ 20, 50, 80, 100 хүртэлх хүний уулзалт, хурал, семинар хийх боломжтой 5 танхимтай. Мөн зөөврийн, 4 хэл рүү зэрэг орчуулга хийх хүчин чадалтай орчуулгын төхөөрөмжтэй.
Бусад үйлчилгээ
Түрээслэгч байгууллагууд
“Airlink” олон улсын нислэгийн тийз борлуулагч компани
Бид үйлчилгээндээ чанарыг эрхэмлэнэ.
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2.
3.
1961
150