Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Зэс эрдэнийн хувь" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Нягтлан бодогч

НББ-ийн хууль болон холбогдох тушаал, шийдвэр, НББОУС, СТОУС болон бусад дүрэм, журам, группийн НББ-ийн баримт бичгийн дагуу гүйлгээг тухай бүр үнэн зөв бүртгэх; Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдөж ажиллах; Компанийн мөнгө хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, хангамжийн материал, харилцагчийн тооцооны анхан шатны баримтыг бүрдүүлж өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хөтлөх; Өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийг санхүүгийн программд үнэн зөв, цаг тухай бүрд нь оруулж, бүртгэл хөтлөх; Харилцагч компани, байгууллагуудтай үүссэн тооцоог бүртгэлд тусган тооцоо нийлсэн актаар баталгаажуулах, хэрэв тооцоогоор авлага өглөгтэй бол арга хэмжээг ерөнхий нягтлан бодогчтой хамтран ажиллах;

Ерөнхий тогооч

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, гал тогооны дотоод дэг журам, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм хоол үйлдвэрлэлийн технологийн зарчмыг баримлаж ажиллах; Хоол, бүтээгдэхүүнээс дээж авах, устгах, хянах үйл ажиллагаа, ажилчидаас хоолны амт, чанартай холбоотой гарсан санал, гомдлыг судалж тухай бүр барагдуулж байх; Түүхий эд материалын хангалт нийлүүлэлт, зарцуулалтад хяналт тавих, ажилчидын сэтгэл ханамжид нийцсэн эрүүл чанартай хоолыг хүргэх; Хоолны жор, технологи боловсруулж мөрдүүлэх, технологийн карт боловсруулах, бүтээгдэхүүний амт, чанар, хадгалалтын аюулгүй байдалд хяналт тавих; Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэхэд шинэ санаа хэрэгжүүлэх, меню хөгжүүлэлтэнд анхаарах, орчин үеийн чиг хандлагыг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журам, зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх АБТ дагуу ажиллах

Цахилгаанчин

Үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахад шаардлагатай засвар, үйлчилгээг чанартай хийх, хариуцсан чиг үүргийн хүрээнд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх; Үйлдвэрийн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд графикийн дагуу тогтмол үзлэг үйлчилгээ хийх; АБТ-ын дагуу

Холбоо барих

Монгол улс, Эрдэнэт хот, Эрдэнэт хот, Баян-Өндөр сум

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.