ТАНИЛЦУУЛГА
Манай байгууллага нь 2013 оноос эхлэн хүүхэд залуучуудыг хэрхэн гадаадад суралцаж, чанартайболовсрол эзэмших талаар зөвлөгөө мэдээллээр хангаж, тэдний хүсэлмөрөөдлөө биелүүлэх гарц, хөтөч, гүүр нь байхын төлөө дэлхийн Монгол иргэнийг бэлдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Товч түүх: Бидний анх хэрэгжүүлсэн хөтөлбөр бол бүрэн дунд боловсролын сургуулиа төгссөн хүүхэд залуусыг Герман улсад онол практик хосолсон, тэтгэлэгтэй, тусгай дунд мэргэжлийн сургалтанд шууд элсэн суралцуулах явдал байлаа. Энэ нь бидний бусад мэдээллийн төвөөс ялгарах гол онцлог болсон бөгөөд Монголдоо анхдагч нь болж чадсан билээ. 2014 оноос өөрсдийн энэхүү үйл ажиллагааг дэмжин Европын сургалтын стандартад нийцсэн “АВС World Institute” Герман хэлний төвийг үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн Герман хэл дээрх сурах бичиг, уран зохиолын1000 гаруйномтой "Гэрээр олгох үйлчилгээтэй Герман номын санг" сургалтын төвөө түшиглэн байгуулсан.
Үйл ажиллагааны чиглэл: Манай байгууллага нь сургалт болон боловсрол зуучлал гэсэн үйл ажиллагааны хоёр үндсэн чиглэлтэй. Боловсрол зуучлалын хүрээнд Герман, Австрали, Англи, Ирланд зэрэг улсуудын их, дээд сургууль, коллеж, хэлний бэлтгэл сургуулиудтай албан ёсны гэрээний дагуу хамтран ажилладаг. Тухайн үйлчлүүлэгчийн сонирхол, сонголт дээр үндэслэн тохирох байршил болон хөтөлбөрийг санал болгож, элсэн суралцахаас эхлэн виз авах хүртэлх бүх шатны процесст дэмжлэг үзүүлдэг.
АВС WORLD Institute дээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд:
Герман улс дахь хөтөлбөрүүд:
-- Хэлний бэлтгэл
-- Их сургуулийн хөтөлбөрүүд
-- Сувилагч хөтөлбөр
-- Нийгмийн сайн дурын ажил
-- Хүүхэд асрагч хөтөлбөр
Англи, Австрали, Ирланд улсууд руу санал болгодог хөтөлбөрүүд:
-- Хэлний бэлтгэл
-- Сертификат, дипломын хөтөлбөрүүд
-- Баклавр, магистрын хөтөлбөрүүд
-- Бусад богино хугацааны сургалтууд
Бидний үйлчилгээ:
-- Зөвлөгөө, мэдээллээр хангах: сургууль, байршил, хөтөлбөр сонголт
-- Албан ёсны орчуулга: Монгол, Англи, Герман
-- Элсэлтийн өргөдөл: стандарт шаардлагын дагуу бэлтгэж явуулахад туслах
-- Оюутны виз: шаардлагын дагуу бичиг баримт боловсруулах, виз мэдүүлэхэд туслах
-- Явахын өмнөх бэлтгэл: гадаад орон руу зорчихын өмнөх чиглүүлэг зөвлөгөө
-- Аялалын виз: бичиг баримт бэлтгэх, орчуулга
Манай хамт олон Герман болон Европын улсуудад суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудын хүсэл зорилгоо биелүүлэх гарц, хөтөч нь байж дэлхийн Монгол иргэнийг бэлдэхэд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Мэргэжлийн ёс зүйтэй байдал
Олон жилийн туршлага
Хичээнгүй, тууштай багийн ажиллагаа
2013
15