Монгол Улсын авто замын салбарын томоохон төлөөлөгчийн нэг “Арж Капитал” ХХК нь хатуу болон хайрган хучилттай авто зам, төмөр бетон гүүр барих, засварлах болон техник түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа 21 дэх жилдээ тогтвортой явуулж байгаа хамт олон юм.
Дээрх хугацаанд нийт 600 гаруй км хайрган болон хатуу хучилттай авто зам, 453 урт метр төмөр бетон гүүр, ойролцоогоор 5000 гаруй урт метр хиймэл байгууламж барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Бид нэгэн зэрэг 2-3 төсөл бие даан удирдан зохион байгуулах бүрэн боломж бүхий инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэй бөгөөд 1 жилд 100 км хүртэл хатуу хучилттай авто зам хүлээлгэн өгч байсан арвин туршлагатай хамт олон юм.
Цаашдаа дотоодын авто замын салбарын тэргүүлэх байр сууриа бэхжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааг нэвтрүүлсэн, техник технологийн хэрэглээг дэлхийн түвшинд хүргэсэн, чадварлаг инженерийн баг бүхий хамт олон болон хөгжиж, зөвхөн Монгол Улсын бус олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадавх бүхий компани болон хөгжихөөр зорилт тавин ажиллаж байна.
Чанарыг эрхэмлэгч БИД мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж Дэлхийн жишгийг Монголын авто замын хөгжилд хэрэгжүүлнэ.
1. Тээвэр, Агуулах, Нефть
2.
3.
Манлайлал
Аюулгүй ажиллагаа
Компанийн зөв засаглал
Санал, санаачлага
2010
500